Тэсэрч, дэлбэрэх бодисыг хууль бусаар тээвэрлэж, худалдаалсан этгээдүүдийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэсэрч, дэлбэрэх бодисыг хууль бусаар тээвэрлэж, худалдаалсан этгээдүүдийг илрүүлжээ

/2023.05.31/: Нэр бүхий иргэд тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг тэслэгч хэрэгслийн хамт тээвэрлэж, иргэдэд хууль бусаар худалдан борлуулж байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас 2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр иргэн “С” болон “Ж”, “С” нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглах, тээвэрлэх, олж авахыг хориглосон “Нитронит П” гэх нэршилтэй 17 ширхэг тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг тэслэгч хэрэгслийн хамт Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт тээвэрлэж иргэн “Б” гэгч нь дээрх бодисыг дээрх иргэдэд худалдан борлуулж байхад нь илрүүлсэн байна.

Мөн Баянхонгор аймагт байрлах өөрийн эзэмшлийн хашаан дахь граждаа зоорь ухаж хууль бусаар тээрмийн үйл ажиллагаа явуулдаг байсан бөгөөд Монгол Улсад ашиглахыг хориглосон “Мөнгөн ус” нэршилтэй химийн хортой бодис хадгалсан байсан үйлдлийг тус тус илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй байхаар боллоо
Монгол Улсын Их Хурал 126 гишүүнтэй байхаар боллоо
 
🔸UB by ME |  Н.Шинэбаяр: Багш маань эрхий хуруу гозойлгосоор байгаад намайг БОКС гэж спортод үүрд аваад үлдчихсэн
🔸UB by ME | Н.Шинэбаяр: Багш маань эрхий хуруу гозойлгосоор байгаад намайг БОКС гэж спортод үүрд аваад үлдчихсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.