ОХУ байлдааны тактикаа өөрчилж өдрийн цагаар Киевт халдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ байлдааны тактикаа өөрчилж өдрийн цагаар Киевт халдлаа

Tracks and white smoke were seen in the sky during the daytime attack.

/2023.05.30/: Оросууд Украины нийслэл болон бусад хэсэгт шөнийн туршид пуужингаар халдасны дараа өчигдөр өдрийн цагаар Киевт гэнэтийн дайралт хийж олон тооны пуужингаар харвасан байна.

Киевийн зэвсэгт хүчнийхэн энэхүү довтолгоогоор Оросын хөөргөсөн 11 “Искандер” пуужинг устгасан гэж мэдэгдэв. Пуужингийн хэлтэрхий Подльский дүүрэгт унасны улмаас нэг хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж Киев хотын дарга Виталий Кличко мэдэгдлээ.

Киев хотын цэргийн захиргааны дарга Серхи Попко хэлэхдээ, "Дайсан тактикаа өөрчилсөн байна. Өмнө нь зөвхөн шөнийн цагаар довтолж байсан бол одоо ихэнх оршин суугчид ажил дээрээ эсвэл гадуур байдаг өдрийн цагаар цохилт өгч байна" гэж мэдэгдэв.

Украйны Ерөнхийлөгч Володимир Зеленський дэлбэрэлт сонсогдох үед хоргодох газар хайн гүйж буй хүүхдийн бичлэгийг "Агаарын дайралтын дохио дуугарах тоолонд Украины хүүхдүүд ийм байдалтай байдаг” гэх тайлбартайгаар нийтэлжээ.

Түүний эхнэр Олена Зеленска ч мөн энэхүү бичлэгийг “Шөнийн турш хийсэн довтолгоонд нойргүй хоносон өглөө. Дахиад л түгшүүртэй байдал... Дэлбэрэлтийн чимээнээр хоргодох газар хайж гүйж, хашгирч буй хүүхдүүд” гэх тайлбартай нийтэлсэн байна.

Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный 37 далавчит пуужин, олон арван Шахед нисгэгчгүй онгоц, тагнуулын нисэгчгүй нисэх онгоцыг Киевийн цэргүүд аюулгүй болгосон гэж мэдэгдлээ.

Ukrainian Police officers inspect a fragment a rocket after a Russian attack in Kyiv on Monday.

Хмельницкийн бүс нутгийн цэргийн захиргаанаас ОХУ Украины баруун хэсэгт байрлах цэргийн байгууламж руу дайрч, таван нисэх онгоцыг гэмтээсэн гэж мэдэгдэв.

ОХУ-ын Батлан хамгаалах яам дараа нь тэдний хүчнийхэн Украины нисэх онгоцны буудлуудад цохилт өгч, бүх байг устгасан гэж мэдэгдэв. “Довтолгооны үр дүнд Украины Зэвсэгт хүчний командын болон радарын постууд, нисэхийн техник хэрэгсэл, зэвсэг, сумны агуулахууд өртсөн” гэж тус улсын өдөр тутмын мэдээлэлд дурджээ.

Ням гарагт Оросын нисгэгчгүй онгоцнуудын асар том давалгаа Киевийг онилсон нь мөргөлдөөн эхэлснээс хойш нийслэлд хийсэн хамгийн том дайралт боллоо гэж Украины эрх баригчид мэдэгдэв. Кличкогийн хэлснээр 41 настай эрэгтэй халдлагын дараа ням гарагийн үүрээр амиа алджээ.

Энэ халдлага Киев хот байгуулагдсан ойн өдрөөр болсон байна. Гэвч Орос улсын хийж буй удаа дараагийн довтолгоо төдийлөн ашиггүй болсоор байна.

Эх сурвалж: CNN

Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
Улсын хэмжээнд 10 мянга гаруй ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.