/2023.05.29/: Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн анхны том оврын зорчигч тээврийн онгоц анхны арилжааны нислэгээ амжилттай хийжээ.
Хятадын төрийн телевизээр C919 онгоц ням гарагийн үүрээр нийслэл Бээжин хотыг чиглэн Шанхайн тэнгэрт хөөрч байгааг харуулсан байна.
Үүнийг Airbus болон Boeing-ийн нэг эгнээтэй тийрэлтэт онгоцнуудын ноёрхлыг эвдэх зорилгоор Хятадын Худалдааны нисэхийн корпораци болох Comac компани үйлдвэрлэжээ.
Уг онгоцонд 130 гаруй зорчигч ниссэн бөгөөд Шанхай-Бээжин чиглэлийн аялал гурав хүрэхгүй цагийн дотор дуусжээ.
C919 нь өмнөх дотоодын тийрэлтэт онгоц болох ARJ21-ээс илүү олон зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд илүү хол зай туулах чадвартай аж.
Төрийн дэмжлэгтэй China Eastern Airline компани энэхүү онгоцноос тавыг захиалсан байна.
Уг онгоцыг үйлдвэрлэгч Comac компани нь таван жилийн дараагаас жил бүр 150 онгоц үйлдвэрлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдээд C919-ийн 1200 гаруй захиалга авсан гэв.
C919 анхны туршилтын нислэгээ 2017 онд хийсэн бөгөөд түүнээс хойш хэд хэдэн ижил төстэй нислэг үйлдэж байжээ.
Эх сурвалж: ВВС