/2023.05.25/: Төрийн үйлчилгээний нэгдсэн систем шинэчлэгдэж, шинэ өнгө төрх, шинэ үйлчилгээ, шинэлэг технологийн шийдэлтэй E-Mongolia 3.0 хувилбараа нээлээ.
Е-Mongolia 3.0 хувилбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ID нэмэгдэн орсон бөгөөд сул хараатай иргэдэд зориулан өнгөний контрасыг нэмэгдүүлэх, өөрчлөх, шөнийн горимд шилжих боломжтой дэлгэцийн шинэчлэлийг хийж, үсгийн фонт хэмжээг өөрийн хэрэгцээнд тааруулан ихэсгэж, багасгах боломжийг бүрдүүлж өгснөөрөө онцлог байна.
Энэхүү 3.0 шинэчилсэн хувилбараас төрийн 81 байгууллагын 1000 гаруй үйлчилгээ, 21 аймгийн нутгийн захиргааны 1284 үйлчилгээг авах боломжтой бөгөөд Харилцаа холбооны үйлчилгээ бүлгээс харилцаа холбооны тусгай зөвшөөрлийн 29 үйлчилгээг цаг хугацаа, орон зай үл хамааран цахимаар хүсэлт илгээж, авах боломжтой юм.
Эх сурвалж: ЦХХХЯ