ТАНИЛЦ: ИНЕГ-аас тэтгэлэг авч, зориулалтын бус мэргэжлээр суралцсан 30 ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: ИНЕГ-аас тэтгэлэг авч, зориулалтын бус мэргэжлээр суралцсан 30 ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТ

-ИНЕГ-ын дарга нар хамаарал бүхий этгээдүүддээ СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОЖЭЭ-

Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад суралцсан хүмүүст иргэд яагаад дургүйцээд байна вэ?

Яагаад гэвэл тэд өөрсдөө эсвэл тэдгээрийн эцэг, эх, ах дүү нь албан тушаал, мэдээлэлд ойр байдгаа урвуулан ашигласан, журамд заасан “Нэн шаардлагатай” мэргэжлээр суралцаагүй, тэр ч бүү хэл зарим нь Германы ямар ч төлбөргүй их дээд сургуулиудад суралцана гэж хэдэн зуун сая төгрөгийн зээл авчихсанд дургүйцээд байгаа юм. Гэтэл суралцах боломжийг бүрэн хангасан ч тэр зээлийнх нь үзүүрээс ч атгаж чадаагүй мянга мянган залуус боломжоо алдсанд харамсаад байгаа хэрэг.

Тэгвэл яг үүнтэй дүйцэх өөр нэгэн асуудал урган гарлаа. Тэр бол Иргэний нисэхийн ерөнхий газрын “Гадаадад бэлтгэх шаардлагатай мэргэжил болох нислэгийн удирдагч, нисгэгч, нисэхийн ерөнхий инженер чиглэлээр сургах зориулалттай төсвийн зарцуулалт юм.

2010-2021 оны хооронд энэ зардлаар нийт 377 иргэн суралцжээ. Харин тэдний 35 нь журамд нийцэхгүй, нисэхийн салбарын бус мэргэжлээр суралцсан байна.

ИНЕГ-ынхан гадаадад тэтгэлгээр оюутнуудыг сургахдаа хүний нөөцийнхөө хэрэгцээ шаардлагад тулгуурлаагүй, ил тод нээлттэй сонгон шалгаруулалт явуулдаггүй байна. Тиймээс хамаарал бүхий этгээдүүдээ энэхүү тэтгэлэгт хамруулсан байж болзошгүй.

Тэгвэл 2010-2021 оны хооронд аль дарга нь, хэнийг, ямар сургуульд, хэчнээн төгрөгийн зардалтайгаар сургасныг харцгаая.

Дашрамд сануулахад, ИНЕГ-аас олгодог сургалтын төлбөр бол тэтгэлэг буюу тухайн тэтгэлэгийг авсан этгээд нь буцаан төлөхгүй байх бүрэн боломжтой хөрөнгө оруулалт юм.

Жич: Доорх нэрнүүд дотор "Нисэхийн мэргэжлээр суралцана" гэж гэрээ байгуулсан боловч суралцахдаа Бизнесийн удирдлагаар суралцсан хэд хэдэн тохиолдол байв. Тэдгээрийг шууд "Бизнесийн удирдлага" гэдгээр нь бичсэн болно.

Овог, нэр

Улс, сургууль

Суралцсан мэргэжил

Гэрээний дүн

Он

1

Пүрэвдорж Дэлгэрэх

ОХУ, Санхүүгийн их сургууль

Тээврийн эдийн засагч

15,600$

15,064$

2015

2

Батжаргал Номундалай

АНУ, Лос Анжелес University of California

Улс төр, гадаад харилцаа

102,000$

106,000$

2013

3

Дашдорж Лхагважав

АНУ, Глобаль их сургууль

Бизнесийн удирдлагын магистр

60,676$

66,741$

2015

4

Нямжав Ганжигүүр

АНУ, Иллиноис,

Эдийн засагч

57,000$

70,700$

2010

5

Гомбодорж Ууганбаяр

АНУ, Үндэсний их сургууль

Бизнесийн менежмент

31600$

32600$

2010

2012

6 Баярсайхан Бямбасүрэн АНУ, Лос Анжелес ОУ, Бизнесийн удирдлагын магистр

63,735$

45,465$

2012

2014

7 Баатархүү Болор-Эрдэнэ АНУ, Хүний нөөцийн менежер

35,935$

35,935$

2010-2014
8 Пүрэвдорж Галиндэв АНУ, Харвард их сургууль Төрийн удирдлага 27,000$ 2014
9 Лхагвасүрэн Хонгорзул АНУ, Сан Франциско Бизнес худалдаа

106,910$

106,907$

2014

2017

10 Жамбалдагва Өлзийхишиг АНУ, Pacific States University Бизнесийн удирдлага

67,730$

32,320$

28,810$

61,130$

2013-2016

Хоёр удаагийн гэрээгээр сурсан.

11 Содбазар Манлай АНУ, Pacific States University Бизнесийн удирдлага

118,957$

110,407$

2013

2017

12 Ганхуяг Мөнх-Од Ямар сургуульд сурсан нь тодорхойгүй мөнгө шилжсэн

8600$

8600$

2014
13 Батсайхан Золбоо АНУ, Сиатл Нэгдсэн коллеж Инженер

92,618$

74,169$

2016
14 Баярсайхан Тамираа АНУ, Лос Анжелес Бизнесийн удирдлагын магистр

43,856$

42,875$

2015

2017

15 Гомбосүрэн Бөртэгэлжин АНУ, Northern Virginia Community College Бизнесийн менежмент

121,206$

121,206$

2019

2023

16 Дорж Баяртогтох АНУ, Сиатлийн Их сургууль Бизнесийн удирдлага

79,960$

70,730$

2020
2022
17 Энхтөр Мишээл Канад, Технологийн дээд сургууль Нягтлан бодогч

49,600$

49,400$

2016

2018

18 Хүрэлчулуун Энхжин Канад, Торонто, Сенака коллеж тээвэр зохион байгуулалт

194,700$

48,199$

108,913$

2012-2016

2016-2019

19 Лхамсүрэн Номин Канад, Торонто, Сенака коллеж Нисэх аюулгүй байдал 3 жил суралцах ёстой ч 6 жил суралцаж 200 мянган доллар зарсан
20 Нямдорж Болормаа Канад, Жоржийн коллеж Бизнесийн менежмент

81,092$

81,092$

2015
21 Баасанжав Билгүүнмаа Австрали, Брисбан, Гадаад харилцаа, эдийн засагч

63,000$

64,193$

2014

2017

22 Чагнаасүрэн Сэржмаа Австралийн их сургууль

61,600$

68,517$

2014

2017

23 О Хулан Австралийн их сургууль Нисэхийн үйл ажиллагаа

125,436$

125,341$

2015
24 Лхагвасүрэн Болд-Эрдэнэ Австрали, Куинзландын их сургууль Мэдээллийн технологи

54,054$

54,054$

2016
2019
25 Хүрэлчулуун Бөртжин Тайваний их сургууль Агаарын тээврийн эдийн засаг

7600$

20,549$

13 мянган $ нэмэлтээр авч сурсан (2013)
26 Түмэнбаяр Гэрэлсүрэн Тайвань, Чинхуа их сургууль Агаарын тээврийн зохион байгуулагч

23,400$

22,791$

2014

2017

27 Эрдэнэбаяр Номингэрэл Тайвань, Чинхуа их сургууль Агаарын тээврийн ложистик

10,600$

10,876$

2014

2017

28 Тэрбиш Түвшинбат Тайвань, Кайнан их сургууль Агаарын тээврийн ложистик

22,392$

17,342$

2016

2020

29 Лхагвасүрэн Чинболд Тайвань, Үндэсний их сургууль Мэдээллийн технологи

3106$

3106$

2019

2022

30 Мэндсайхан Хишигбат Англи, Вестминистер Бизнесийн менежмент

83,265$

66,966$

2014

2015

ХЭДЭН ОНД ХЭН ДАРГА БАЙВ?

Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нарын жагсаалтыг харцгаая.

2010-2012 онд: С.Батмөнх. Тэрбээр, 50 хүнийг 3,3 сая долларын тэтгэлэгт хамруулан сургажээ.

2013-2014 онд: С.Буяндалай. АНУ-д хоёр хүнийг 90,3 мянган доллараар сургах гэрээг хийжээ.

2014-2015 онд: Т.Лхагвасүрэн: 368 мянган долларын тэтгэлэгийг 9 хүнд олгожээ. Тэдний дунд охин нь байсан.

2015 оны 4 сараас 9 сар: Ц.Эрдэнэбилэг: Нийт 498 мянган долларын гэрээ байгуулжээ.

2015-2016 онд: Г.Нямдаваа. Тэрбээр 417 мянган долларын гэрээ байгуулжээ.

2016-2021 онд: Л.Бямбасүрэн: Нийт 28 хүнийг 1,3 сая доллараар сургах гэрээ байгуулжээ.

БЗД-ийн тээврийн цагдаагийнхан 6500 долларын үнэтэй сурроноор гангарчээ
БЗД-ийн тээврийн цагдаагийнхан 6500 долларын үнэтэй сурроноор гангарчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.