БЗД-ийн тээврийн цагдаагийнхан 6500 долларын үнэтэй сурроноор гангарчээ
 

БЗД-ийн тээврийн цагдаагийнхан 6500 долларын үнэтэй сурроноор гангарчээ

/2023.05.24/: Замын ид ачааллын үеэр зам тээврийн ослын газарт түргэн шуурхай хүрэх, түгжрэлийг хурдан шуурхай гаргах үүднээс зам тээврийн ослын дуудлагад явж буй цагдаагийн алба хаагчид цахилгаан скүүтерийг ашиглаж эхэлсэн.

Тэгвэл Баянзүрх дүүргийн тээврийн цагдаагийн албаны зам тээврийн ослын дуудлагад явж буй алба хаагчид цахилгаан дугуй буюу суррон ашиглаж эхэлсэн байна.

Цахим орчинд нийтэлсэн энэхүү сурронтой цагдаагийн алба хаагчийн зургийг гүүгл хайлт ашиглан хайхад уг цахилгаан дугуй нь Segway Dirt eBike X260 загварын 6499.99 доллараар худалдаалагдаж буй суррон аж.

Уг суррон нь 75км/цаг хурдлах чадвартай бөгөөд бүтэн цэнэгээрээ 120 км зам туулдаг байна.

Замын цагдаагийн албанаас сурроныг өндөр хүчин чадалтай тул мэргэжлийн үнэмлэхгүй хүн болон хүүхдүүд унаснаар ноцтой зам тээврийн осолд орох боломжтой хэмээн хамгаалах малгайгүй, насанд хүрээгүй, үнэмлэхгүйгээр жолоодохыг хориглоод байгаа юм.

“Ягаан тууз алхалт” алхалт болно
“Ягаан тууз алхалт” алхалт болно
 
Хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягтаа амьдардаггүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно
Хариуцагч нэхэмжлэлд дурдсан хаягтаа амьдардаггүй бол хэргийг хэрэгсэхгүй болгоно
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.