Вячеслав Гладков: Белгород хотод “терроризмын эсрэг ажиллагаа“ үргэлжилж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вячеслав Гладков: Белгород хотод “терроризмын эсрэг ажиллагаа“ үргэлжилж байна

Vyacheslav Gladkov attends a meeting outside Moscow on January 24.

/2023.05.23/: ОХУ-ын баруун өмнөд хэсэгт орших Белгород мужид "терроризмын эсрэг ажиллагаа" үргэлжилж байна гэж тус мужийн захирагч мягмар гарагт мэдэгдлээ.

Белгород мужийн захирагч Вячеслав Гладков Telegram дээр “Батлан хамгаалах яам хууль сахиулах байгууллагуудын тусламжтайгаар газар нутгийг самнаж байна. Аюулгүй байдлын албаныхан шаардлагатай бүх арга хэмжээг авч байна. Өчигдөр зарласан терроризмын эсрэг ажиллагаа дуусахыг хүлээж байна. Би та бүхэнд мэдээллийг аль болох хурдан хүргэхийг хичээх болно" гэжээ.

Гладков өмнө нь Белгород даваа гарагт Украины армитай нэгдсэн орос партизанууд дайрсны дараа нисгэгчгүй онгоцнуудын дайралтанд өртсөн гэж мэдэгджээ.

"Оросын эрх чөлөөний легион" болон "Оросын сайн дурынхны корпус" өнгөрсөн даваа гарагт Украинаас Белгород руу дайран өнгөрч "Козинка сууринг бүрэн эзэлж, Грайворон руу орлоо" гэж өмнө нь мэдэгдсэн.

Мягмар гарагт Гладков Грэйвороны оршин суугчдыг сууринг чөлөөлж дуустал гэртээ харихгүй байхыг уриалав.

Эх сурвалж: CNN

810 автобусыг аравдугаар сараас өмнө оруулж ирнэ
810 автобусыг аравдугаар сараас өмнө оруулж ирнэ
 
Ерөнхий сайд асан С.БАЯР: Төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100% болгох байж, тийм үү З.Энхболд дарга аа?
Ерөнхий сайд асан С.БАЯР: Төрийн оролцооны хэмжээг Тавантолгой дээр шууд л 100% болгох байж, тийм үү З.Энхболд дарга аа?
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.