Сүхбаатар аймгийн талаарх 10 баримт
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар аймгийн талаарх 10 баримт

/2023.5.20/ Сүхбаатар аймагт энэ сарын 21-ний өдөр "Сүхбаатар аймаг: Хөгжилд хамтдаа" хөрөнгө оруулалтын чуулган болох гэж байна. Та бүхэн чуулганы хөтөлбөрийг ЭНД ДАРЖ үзэх боломжтой.

Үүнтэй холбоотойгоор тус аймгийн талаарх зарим тоо баримтыг хүргэе.

1. Сүхбаатар аймаг 65214 хүн амтай

2. Нийт 13 сумтай

3. Дараах байдлаар хиллэдэг:

  • Урд талаараа БНХАУ-тай 485 км,
  • Баруун талаараа Дорноговь аймагтай 165 км,
  • Хойт талаараа Хэнтий аймагтай 260 км,
  • Зүүн хойт талаараа Дорнод аймагтай 430 км газраар тус тус хиллэдэг.

4. Ажиллах хүчний тоо 46835

5. Тус аймгийн нутаг дэвсгэрт байх Бичигтийн боомт нь Монгол Улсын олон улсын зэрэглэлтэй 5 боомтын нэг юм. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуунд байрладаг Зүүнхатавч боомттой хиллэдэг. Бичигтийн боомтын зай:

  • Улаанбаатар хотоос -850 кМ
  • Сүхбаатар аймгийн төвөөс -295 км
  • Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас -75 км

6. Сүхбаатар аймаг 2022 оны Аймгуудын өрсөлдөх чадварын тайланд 21 аймгаас 10 дугаарт эрэмбэлэгдсэн. Энэ тайланд тус аймагт тулгамдаж буй 5 асуудлыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

  • Татварын уян хатан бодлого баримтлах
  • Бизнес эрхчлэгчдээ дэмжих, шударга өрсөлдөх боломжийг бий болгох
  • Банкны зээлийн хүүг бууруулах
  • Ажилах хүчний оролцоог нэмэгдүүлэх
  • Төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй болгон сайжруулах

7. Сүхбаатар аймгийн жилийн төсөв дунджаар 70-80 тэрбум төгрөг.

8. Мах, өөхний чиглэлийн илүү нугаламт үзэмчин үүлдэрийн хонь, ноолуурын чиглэлийн шилдэг омгийн улаан ямаа зэрэг нь эдийн засгийн тэргүүлэх чиглэлд нь багтдаг.

9. Холимог метал, алт, жонш, нүүрс, төмөр, цайраар баялаг. Ашигт малтмалын 16 уурхай үйл ажиллагаа явуулдаг.

10. Сүхбаатар аймгийн 7 гайхамшиг:

  • Алтан овоо
  • Шилийн Богд
  • Монголын хүн чулууд
  • Таван толгойн археологийн цогцолбор
  • Ганга нуур
  • Хунгийн чуулган
  • Егүзэрийн хийд

ОБЕГ: Шуурганд төөрсөн нэг иргэн амиа алджээ
ОБЕГ: Шуурганд төөрсөн нэг иргэн амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.