ОБЕГ: Шуурганд төөрсөн нэг иргэн амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Шуурганд төөрсөн нэг иргэн амиа алджээ

-НАЙМАН ИРГЭНИЙГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА-

/2023.5.20/ Зүүн аймгуудын нутгаар 2023 оны тавдугаар сарын 19-20-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл боллоо.

Гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 10 суманд 127 иргэн цасан шуурганд төөрч, сураггүй болсноос 118 иргэнийг эсэнд олсон бол нэг иргэний цогцсыг олж, 8 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Тодруулбал, Хэнтий аймгийн Баянхутаг суманд нэг, Сүхбаатар аймгийн Асгат, Уулбаян, Баруун-Урт сумдад 7 иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна.

Сүхбаатар аймгийн хувьд Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Асгат, Сүхбаатар, Мөнххаан суманд гарсан цахилгааны гэмтлийг арилгахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.

Харин Хэнтий аймгийн хувьд Хэрлэн, Баян-Адарга, Батноров сумдад гарсан цахилгааны гэмтлийг засварлан хэвийн ажиллагаанд оруулсан, цаг агаарын үзэгдэл 18:00 цагийн орчим арилах төлөвтэй байна гэсэн мэдээллийг ирүүллээ.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн хохирлыг хэмжээг одоогоор тодорхойлох боломжгүй байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргаас орон нутгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудад цаашид шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэлийг өгөн ажиллаж байна.
https://nema.gov.mn/n/143773

Барилга барих зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэнэ
Барилга барих зөвшөөрлийг шуурхай шийдвэрлэнэ
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.