Х.Булгантуяа: Эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын албан хаагчдын цалинг нэмнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Булгантуяа: Эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын албан хаагчдын цалинг нэмнэ

/2023.05.17/: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяа мэдээллээ.

Тэрээр: "2022 оны байдлаар манай улсад төсвөөс цалинжиж байгаа 225 мянган албан хаагч байна.

Энэ дундаа төрийн үйлчилгээний алба хаагчид цалин хангамжийн хувьд хамгийн их бухимдалтай байна.

Төрийн үйлчилгээний алба хаагчдын цалингийн ялгаа их байна. Тиймээс ажлаасаа гарах, зарим салбар хүний нөөцийн дутагдалд орж эхэлсэн.

Зарим салбар 20-30 хувийн ажилтны дутагдалтай байна.

Төсвийн тодотгол хийхдээ нэн түрүүнд төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын цалингийн ялгаатай байдлыг тэгшитгэх байр суурийг баримталж байна. Тооцоо судалгаагаа нэгтгэж байна, тэдний цалинг нэмнэ.

Цаашид төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог сайжруулахгүй бол Монгол Улсын 225,000 төрийн албан хаагчаас гадна төрийн өмчит компанийн 75,000 албан хаагчид нийт 300,000 буюу нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 26 хувь нь төртэй холбоотойгоор ажил эрхэлж байна.

Төрийн нийтлэг үйлчилгээ дотроо эрүүл мэнд, соёл, биеийн тамирын салбарын албан хаагчдын цалинг нэмнэ" гэв.

Ч.Номин: Соёлын салбарын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлнэ
Ч.Номин: Соёлын салбарын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.