Ч.Номин: Соёлын салбарын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Номин: Соёлын салбарын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлнэ

/2023.05.17/: Засгийн газрын хуралдаанаас гарсан Соёлын салбартай холбоотой гарсан шийдвэрийг Соёлын сайд Ч.Номин танилцууллаа.

2022 оноос хэрэгжиж эхэлсэн Соёлын тухай хуулиар "Төвөөс алслагдмал газар байрлаж байгаа соёлын байгууллагуудын алба хаагч нарт 5 жил тутамд 6 сартай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох заалт байгаа энэ заалтыг хэрэгжүүлэх журмыг Засгийн газраас өнөөдөр баталлаа.

Ингэснээр Соёлын салбарын нийт 452 байгууллагын 432 нь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд энд ажилладаг 4470 албан хаагчдын 3002 хүнд нэг удаагийн 5 жилд олгогдох 6 сартай дүйцэх тэтгэмж олгохоор боллоо. Ингэснээр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа соёлын салбарын нийт ажилчдын 70 хувь нь өнөөдрийн байдлаар тэтгэмж авах боломжтой болж байна.

Үүнээс гадна энэ салбарын ажилчдын цалин хөлсний асуудал бусад төрийн байгууллагын ажилчдаас доогуур байдаг асуудал байнга сөхөгдөж байдаг. Энэ бол сүүлийн 20 гаруй жил Соёлын яамгүй байснаас үүдсэн асуудал байгаа. Үүнээс үүдэн соёлын салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчид 570-995 мянган төгрөгийн хооронд цалин авж байгаа.

Үүнд 452 байгууллагын 6245 алба хаагчид хамрагдаж байгаа бөгөөд дундаж цалин нь 760 мянга орчим байна. Энэ нь бусад төрийн байгууллагуудаас ойролцоогоор 6-25 хувь бага байгаа.

Соёлын яам байгуулагдсан цагаасаа хойш цалинг 25 хувиар нэмэгдүүлээд ч авч байгаа цалин бага байна.

Салбарын ажилчдаас ирж байгаа санал, дүгнэлтийг хүлээж авсны үндсэн дээр сүүлийн 2 жилийн хугацаанд ХНХЯ болон Сангийн яамтай хамтарч 12 удаагийн уулзалт хийсний үр дүнд тодорхой шийдэлд хүрсэн нь Соёлын салбарын цалинг Боловсрол, шинжлэх ухааны салбартай дүйцүүлэх шийдвэрийг гаргалаа. Энэхүү ажил энэ ондоо багтаж цалин дүйцэх болно.

Үүнээс гадна сүүлийн хоёр жилийн хугацаанд соёлын салбарын хууль эрхзүйн орчин сайжирч музейн тухай, соёлын тухай хуулиуд бий болсноор энэ салбарт 10 орчим төрлийн нэмэгдэл хөлс бас урамшуулал авах боломж үүсч байна.

Соёлын салбарын ажилчид уран бүтээл туурвиад түүгээрээ олсон орлогоо буцаагаад 60 хүртэлх хувийг ажилтнуудынхаа нийгмийн баталгааг сайжруулахад зарцуулах боломж бүрдсэн.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.