/2023.05.16/: Украины Батлан хамгаалахын тагнуулын мэдээлснээр Оросын арми томоохон хэмжээний довтолгоо хийх чадваргүй болсон бөгөөд голчлон хамгаалалтад байлдаж байгаа аж.
Батлан хамгаалахын тагнуулын хэвлэлийн төлөөлөгч Андрей Юсов өчигдөр Украины телевизэд хэлэхдээ, "Орос бүх фронтын шугамд довтлохоос илүүтэй хамгаалж байгаа бөгөөд тэд дахин том хэмжээний довтолгоо хийх нөөцгүй байна. Украины эрчим хүчний дэд бүтцэд их хэмжээний дайралт хийснээс хойш Оросын пуужингийн цохилтын зорилго өөрчлөгдөж, довтолгооны хүч, давтамж нь багассан. Тэд зөвхөн Шахед дроныг л ашиглаж байгаа бөгөөд өөр төрлийг зэвсэг ашиглахаар дэлхий даяар хайж байгаа хэдий ч төдийлөн амжилтанд хүрээгүй" гэж тэр хэлэв.
Гэсэн хэдий ч Оросууд одоохондоо "довтолгооноо энэ чигт нь барих нөөц байгаа" гэдгийг нэмж хэллээ. Түүний тооцоолсноор тэд томоохон хохирол учруулах чадвартай С-300 пуужингийн их хэмжээний нөөцтэй хэвээр байгаа аж. Энэхүү пуужинг Оросууд газар-газар горимд ашиглаж байгаа бөгөөд энэ нь бидний агаарын хамгаалалтын эсрэг тийм ч оновчтой довтолгоо биш юм.
Украины хойд хил дээр оросууд “хорлон сүйтгэгч тагнуулын бүлгүүдийг” улам бүр ашиглаж байгаа талаар мөн дурдсан байна. Уг бүлгүүдийн зарим нь Черниговын хойд хэсэгт энгийн иргэд рүү хүртэл буудсан тохиолдол гарч байгаа аж.
Эх сурвалж: CNN