/2023.05.12/: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх баг, “Соёмбо цогцолбор” гэдэг газарт Суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдөж автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр оройн 23:06 цагт Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Алаг-Эрдэнэ сумаас Мөрөн сумын чиглэлд явсан “Старикс” загварын ачааны автомашин эвдэрч замын хажууд зогсож байсан бөгөөд тус автомашины араас иргэн А-ын жолоодож явсан “Кровн” загварын суудлын автомашин мөргөж, А 19 настай, эрэгтэй нас барсан байсан тул цогцсыг гарган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн байна.