Зуслангийн гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зуслангийн гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулна

/2023.05.10/: Зуслангийн бүсийн төлөвлөлтийн талаар Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг зуслан мэдээлэл өглөө.

Тэрээр, "Зуслангийн 26 аманд төлөвлөлт хийхээс дөрвөн амны төлөвлөлтийг хийсэн.

Үлдсэн төлөвлөлтийг долоодугаар сард дуусгахаар төлөвлөн ажиллаж байна. 2000 оноос хойших Нийслэлийн Засаг даргын 2398 захирамжийг нээлттэй болгох ажил үргэлжилж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамд хүргүүлсэн" гэв.

Нүхэн жорлонг цэгцлэх ажлын талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван “Судалгаагаар Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт 144 мянган нүхэн жорлон тоологдсон. Ногоон бүсэд 37 мянга гаруй жорлон бий. Улаанбаатар хотын хөрсний чанарыг сайжруулах бүсийг тогтоож, дагаж мөрдөх журмын төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулсан. Журмын төслийг боловсруулах, шаардлагатай мэдээ мэдээллийг цуглуулах ажил үргэлжилж байна” гэлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээг оновчтой болгох, цагийн хувиар, зуслангийн чиглэлийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Зуслангийн зургаан чиглэлд 45 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна. Тавдугаар сарын 26-наас гурван чиглэлд 15 автобус нэмэлтээр явуулахаар төлөвлөлт хийсэн” хэмээв.

Түр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршлыг тогтоож байна
Түр худалдаа, үйлчилгээ эрхлэх байршлыг тогтоож байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.