Япон НАТО-гийн төлөөлөгчийн газрыг нээхээр ярилцаж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Япон НАТО-гийн төлөөлөгчийн газрыг нээхээр ярилцаж байна

Japan's Foreign Minister, Yoshimasa Hayashi, during an interview with CNN in Tokyo on May 10, 2023.

/2023.05.10/: Япон улс Ази тивд анхдагч болох НАТО-гийн харилцаа холбооны оффисыг нээхээр ярилцаж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд хэллээ.

Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяши лхагва гарагт "Бид аль хэдийн хэлэлцээ хийж байна, гэсэн ч нарийн ширийн зүйлс хараахан тодорхой болоогүй байна. ОХУ өнгөрсөн жил Украинд хийсэн халдлагаас болж Японд бүс нутгийн аюулгүй байдлын талаар дахин бодох шаардлага тулгарсан. Бид яагаад энэ талаар ярилцаж байгаагийн учир нь Орос Украинд түрэмгийлснээс хойш дэлхий улам тогтворгүй болсон" гэж хэлжээ.

“Зүүн Европт болж буй үйл явдал зөвхөн Зүүн Европын асуудлаар хязгаарлагдахгүй Номхон далай дахь нөхцөл байдалд шууд нөлөөлж байна. Тиймээс Зүүн Ази болон НАТО-гийн хамтын ажиллагаа улам бүр чухал асуудал болж байна. Япон бол НАТО-гийн гэрээний гишүүн биш боловч энэ алхам нь тус блокийн Ази Номхон далайн түншүүд НАТО-той "маш тогтвортой хамтран ажиллаж байна" гэсэн мессежийг дэлхий дахинаа өгнө гэж тэрээр нэмж хэлэв.

Members of the Japan Ground Self-Defense Force disembark from a V-22 Osprey aircraft during a live fire exercise in Gotemba, Japan, on May 28, 2022.

Өнгөрсөн лхагва гаригт Nikkei Asia агентлаг Япон болон НАТО-гийн нэрээ нууцалсан албан тушаалтнуудыг иш татан Японд оффисоо нээхээр төлөвлөж байгаа талаар анх мэдээлсэн.

НАТО нь Украин, Вена зэрэг бусад газруудад ижил төстэй харилцааны албатай аж.

Орос Украин руу довтолсон нь Европыг цочирдуулж, эвсэлд нэгдээгүй Финланд, Швед улсуудыг төвийг сахих байр сууриа орхиж, НАТО-гийн хүрээнд хамгаалалт хайхад хүргэсэн бөгөөд Финланд өнгөрсөн сард тус холбоонд албан ёсоор нэгдсэн юм.

Украйны дайн, Ази дахь хагарал гүнзгийрч байгаа нь Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд барууны түншүүдтэйгээ ойртож, Хойд Солонгос, Хятад зэрэг эх орондоо ойртож буй аюул заналхийллийн эсрэг нэгдсэн фронттой болж байгаа тул Токио дахь оффис нь асар их үр дүнтэй байх болно.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин “Ази бол хамтын ажиллагааны ирээдүйтэй орон, энх тайвны хөгжлийн үүр уурхай юм. Энэ нь геополитикийн тэмцлийг эрэлхийлж буй хүмүүсийн индэр байх ёсгүй. НАТО-г зүүн тийш чиглүүлж, Ази Номхон далайн асуудалд хөндлөнгөөс оролцох нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах нь гарцаагүй” гэж өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.

Эх сурвалж: CNN

МИАТ зарим чиглэлд 2-16 насны хүүхдүүдийг үнэгүй зорчуулдаг болжээ
МИАТ зарим чиглэлд 2-16 насны хүүхдүүдийг үнэгүй зорчуулдаг болжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.