Дорнод аймгийн бүх сумдад гал түймрийн эсрдэл НЭН АЮУЛТАЙ хэмжээнд байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод аймгийн бүх сумдад гал түймрийн эсрдэл НЭН АЮУЛТАЙ хэмжээнд байна

/2023.05.10/: Дорнод аймгийн Онцгой комиссын 13 дугаар хуралдаан өчигдөр болж өнгөрлөө.

Хуралдаанаас дараах шийдвэрүүд гаргасан байна.

  • Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн хуурайшилтын зэрэглэлээр тооцоолсон түймрийн эрсдэлийн үнэлгээгээр бүх сум нэн аюултай түвшинд хүрсэн тул аймгийн хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх.
  • Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19, 21 дүгээр талбайд гамшгаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр Байгаль хамгаалагчийг ээлжээр ажиллуулах цаашид бусад аж ахуй нэгж, байгууллагуудад ажиллуулах төсөв, тооцоо, судалгааг гаргах.
  • Байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагуудыг хуурайшилт ихтэй үе буюу хавар, намрын улиралд байнгын томилгоожуулж ажиллуулах.
  • Бүтээгдэхүүн хуваах гэрээт 19,21 дүгээр талбай, Улааны орд, Алтан Цагаан-Овоо, Хашаатын цав ордуудыг түшиглэн, хуурайшилт ихтэй үе буюу хавар, намрын улиралд гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх мэргэжлийн бүлгүүд ажиллуулах.

Одоогоор 3 аймаг, 1 дүүрэгт электрон тамхи зарахыг хориглоод байна
Одоогоор 3 аймаг, 1 дүүрэгт электрон тамхи зарахыг хориглоод байна
 
УИХ-ын сонгуулийн талаар баримтат кино хийсэн Ноорог сайтын залуусыг албадан байцаажээ
УИХ-ын сонгуулийн талаар баримтат кино хийсэн Ноорог сайтын залуусыг албадан байцаажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.