Одоогоор 3 аймаг, 1 дүүрэгт электрон тамхи зарахыг хориглоод байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Одоогоор 3 аймаг, 1 дүүрэгт электрон тамхи зарахыг хориглоод байна

/2023.5.10/ Хэдхэн хоногийн өмнө Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Иргэдээс гомдол санал хүлээж авахад иргэдийн хувьд хамгийн их сэтгэлийг нь түгшээдэг, нийгэмд хор нөлөө үзүүлж буй зүйл бол электрон тамхи юм байна" гэдэг дүгнэлтэд хүрснээ илэрхийлж байв.

Ингээд энэ аймаг электрон тамхи зарахыг хориглох шийдвэр гаргана гэдгээ хэлсэн.

Тэгвэл өнөөдрөөс Баян-Өлгийн аймагт электрон тамхи зарахыг хориглохоор болжээ. Өмнө нь, Өмнөговь аймаг мөн энэ шийдвэрийг гаргасан юм. Харин Багануур дүүрэг 21 нас хүрээгүй хүнд электрон тамхи зарахыг хориод байгаа билээ.

Электрон тамхи нь хор нөлөөний хувьд утаат тамхитай яг ижил. Гэвч бүр илүү хордуулагч нэг чанар нь хүнд байнгын зуршил үүсгэж, тасралтгүй амандаа хөхөх процессыг хийлгэж, улмаар никотинд илүү гүн хордуулдаг талтай байдаг талаар судлаачид өгүүлж байна.

Дашрамд сонирхуулахад, дэлхий дахинд олон орон электрон тамхийг хориглоод байгаа юм.

Улаанбаатарт хэрэгцээтэй байгаа техник, хэрэгслүүдийг лизингээр авахаар тохирлоо
Улаанбаатарт хэрэгцээтэй байгаа техник, хэрэгслүүдийг лизингээр авахаар тохирлоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.