Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ

/2023.05.10/: Өнөөдөр болох онцлох үйл явдлуудын мэдээллийг тоймлон хүргэж байна.

08.30-18.00 цагт “Шангри-Ла” зочид буудалд: “Эмэгтэйчүүдийн нүдээр: Асрахуйн эдийн засаг” чуулган болно.

09.00-12.30 цагт МҮХАҮТ-д: “Уул уурхайн биржийн эко систем” форум зохион байгуулна.

10.00 цагт Төрийн ордонд: УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг ХЭҮК-ын гишүүдтэй уулзана.

11:00 цагт Дотоод хэргийн их сургуульд: "Генералуудын гэргий” клубийн гишүүд ном хандивлаж, сургалтын орчинтой танилцана.

11:00 цагт АТГ-ын үүдэнд: “Хатан хишиг үндэс” ХХК-ийн барьж буй “Energy residence luxury” хотхоны барилга дээр ажиллаж байсан 30 настай ажилчин 15 давхраас унаж хүнд гэмтсэн талаар хуулийн хүрээд шалгахгүй, ажилчны хохирлыг барагдуулахгүй байгаа талаар мэдээлнэ.

12:00 цагт “ЗМ” сонины мэдээллийн төвд: “Таван толгой” ХК-иас эзэмшиж байсан хувьцаагаа хууль бусаар алдсан иргэд Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдад хүсэлт гаргах гэж байгаа талаараа мэдээлнэ.

Өнөөдөр үүлэрхэг, 17-19 хэмийн дулаан байна
Өнөөдөр үүлэрхэг, 17-19 хэмийн дулаан байна
 
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг цахимд байршууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.