​ Ч.Тамираа: “С”-ийн гэрээс 9 кг алт хураан авсан гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

​ Ч.Тамираа: “С”-ийн гэрээс 9 кг алт хураан авсан гэдэг нь үндэслэлгүй мэдээлэл

/2023.05.01/: Цахим орчинд тархаад буй Гаалийн байгууллагын ажилтны гэрээс их хэмжээний бэлэн мөнгө, алт илрүүлсэн талаарх мэдээлэлд Гаалийн Ерөнхий газрын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа мэдээлэл өглөө.

Тэрээр:

"Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын нягтлан бодогч “С”-ийн гэрээс 10 орчим тэрбум төгрөг, 9 кг алт хураан авсан гэсэн мэдээлэл үндэслэлгүй мэдээлэл юм. ​

Тэрээр 2015 оноос хойш буюу сүүлийн 8 жилийн хугацаанд Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нягтлан бодогчийн орон тоонд ажиллаж байсан. Ажлын чиг үүргийн хувьд гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд оролцдоггүй.

Сүүлийн 1 жил 6 сарын хугацаанд гаалийн байгууллагад ажилаагүй, хүүхэд асрах чөлөөтэй байсан. Түүний гэрээс хурааж авсан валют, эд зүйлийг гаалийн албан үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой олж авсан хөрөнгө гэж гаалийн байгууллага үзэхгүй байна.

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар нь захидал, илгээмжид гаалийн хяналт шалгалт хийж ажилладаг. Шуудан илгээмжээр их хэмжээний валют улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх боломжгүй" гэв.

Хүрэн баавгайг хоёр бамбарууштай нь агнасан этгээдийг илрүүлжээ
Хүрэн баавгайг хоёр бамбарууштай нь агнасан этгээдийг илрүүлжээ
 
Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ
Шуурхай штабаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар хотын камерын хяналтад АI технологи нэвтрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.