БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчилж байна

/2022.08.07/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр энэ сарын 7-ны өдөр Улаанбаатар хотноо ирлээ.

Айлчлалын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт тус тус бараалхах ажээ.

Мөн Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг баяжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, БНХАУ-ын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх болон олон улс, бүс нутгийн зарим асуудлаар санал солилцох юм байна.

ФОТО: “Даншиг наадам- Хүрээ цам 2022” Хүй долоон худагт болж байна
ФОТО: “Даншиг наадам- Хүрээ цам 2022” Хүй долоон худагт болж байна
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.