/2022.08.05/ Улсын Гуравдугаар төв эмнэлэг эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа үндсэн цалинг 40 хувиар нэмжээ. Ингэснээр тухайн эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалин 1 сая 200 мянган төгрөг болж байгаа аж.
Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжсэнээр эмч, ажилчдадаа ур чадвар, ажлын гүйцэтгэл, хариуцлага, тусламж үйлчилгээний чанар, үр дүнгээр нь цалин хөлсийг нэмэгдүүлэх боломж бүрдээд байна гэлээ.