/2022.08.05/ Цахим орчинд энэ сарын 4-ний өдөр "Suwderdene" гэх фэйсбүүк хаягнаас нярай хүүхдийн зураг байршуулан “төрөөд сар болж байгаа хүү өргүүлнэ, авах хүн байвал аваарай, тэжээж өсгөхөд бэрх байна” гэсэн мэдээлэл байршуулсан билээ.
Энэ асуудалд цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтын ажиллагааг хийж байгаа аж. Шалгалтын явцад Баянзүрх дүүрэгт оршин суух 22 настай, эмэгтэй С нь нөхөр 26 настай эрэгтэй Б-тэй таарамжгүй харьцаатай байсан тул сэтгэл санаа хямарсан үедээ тухайн постыг нийтэлжээ. Нярай 28 хоногтой, эрэгтэй хүүхэд байсан байна.
Цагдаагийн байгууллагаас аюулын зэргийн үнэлгээг хийснээр эх, хүүхдийг хамтад нь цагдаагийн байгууллагын Түр хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь ханган, хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нөхцөл байдлын үнэлгээ хийн ажиллаж байна гэлээ.