“Гэрлэнэ“ гэж хуураад 18 эрээс хоёр сая юань залилжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гэрлэнэ“ гэж хуураад 18 эрээс хоёр сая юань залилжээ

Зургийн эх сурвалж: Шанхайн цагдаагийн газар

/2022.8.5/ Хятад улсад загвар өмсөгч бүсгүй 18 эрийг "Гэрлэнэ" гэж хууран мэхлээд 2 сая юань залилсан тул Шанхай хотын цагдаагаас баривчилжээ.

Сонирхолтой нь, бүсгүй өөрөө 29 настай бөгөөд гэрлэсэн, хоёр настай хүүхэдтэй хүн байжээ.

Шанхайн телевизийн өгүүлж буйгаар 2017 оноос "ажлаа" эхэлсэн загвар өмсөгч бүсгүй зарим үед 18 эртэй зэрэг болзох үе ч байжээ.

Өөрийгөө Ву хэмээн нэрлэсэн бүсгүй эрчүүдтэй гэрлэнэ гэж үерхээд, бүр хуримын өмнөх гэрэл зураг хүртэл авахуулдаг байна. Зарим эрчүүд нь онлайнаар түүнтэй чаатлахдаа "Эхнэр" хэмээн нэрлэдэг байжээ. Өөрийн дэгээнд орсон гэдгийг нь мэдмэгцээ Ву мөнгө авч эхэлнэ.

Мөнгө авах шалтгаанаа янз бүрээр тайлбарладаг байсан бөгөөд "Аав маань хорт хавдрын сүүл үедээ очсон, ах маань бидэнд байр авч өгөх гэж байгаа гэтэл мөнгө дутсан, ах маань шоронд байгаа" гэх мэтээр өгүүлдэг байж.

Ингээд болзоот эрчүүд нь түүнд шаардлагатай мөнгийг нь өгөхийн тулд зээл авч, зарим нь бүр өөрийн орон байраа хүртэл зарсан байжээ.

Эх сурвалж: SMCP

Өнгөрсөн 24 цагт коронавирусын 349 тохиолдол бүртгэгдлээ
Өнгөрсөн 24 цагт коронавирусын 349 тохиолдол бүртгэгдлээ
 
Монгол улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс  тогтоох үндэсний чуулган эхэллээ
Монгол улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс тогтоох үндэсний чуулган эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.