Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан цогц арга хэмжээг зохион байгуулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулсан цогц арга хэмжээг зохион байгуулна

/2022.08.05/ Их Эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойд зориулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” сэдэвт цогц арга хэмжээг 2022 оны наймдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Энэ хүрээнд “Чингис хааны ертөнц ба Монгол судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, таван салбар хуралдаанаар 155 илтгэл хэлэлцүүлэх юм.

САЛБАР ХУРАЛДААНУУДЫГ:
  • “Монголын түүх, угсаатны судлал”,
  • “Монгол хэл, уран зохиол судлал”,
  • “Монголчуудын соёлын ертөнц”,
  • “Монголчууд ба гадаад ертөнц”,
  • “Монголчуудын соёлын өв, археологийн судалгаа” сэдвээр зохион байгуулна.

Цогц арга хэмжээнд 14 орны 54 монгол судлаач оролцох бөгөөд үндсэн хуралдаан 2022 оны наймдугаар сарын 06-ны өдөр Төрийн ордонд болно.

Эх сурвалж: president.mn

Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хоёр шинэ төсөлд гарын үсэг зурлаа
Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хоёр шинэ төсөлд гарын үсэг зурлаа
 
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Нийслэлийн ЗДТГ-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.