АТГ: Авлигын талаарх мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарт 157 дуудлага хүлээн авав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: Авлигын талаарх мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарт 157 дуудлага хүлээн авав

/2022.08.04/ Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны долоодугаар сарын 25-29-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 48 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 73.2 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тусгай зөвшөөрөл, тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 157 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”, “Шударга байдлын үнэлгээ”, “Монгол Улс дахь авлигад нөлөөлж буй хүчин зүйлийн динамик загвар боловсруулах нь”, “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаанд холбогдох эрх зүйн зохицуулалтад иж бүрэн шинжилгээ хийж, хууль тогтоомжийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг судалж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмж бүхий үнэлгээ, санал боловсруулах” зэрэг судалгааны ажлуудыг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: АТГ

Сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой авлигын асуудлыг 110 дугаарт хүлээн авна
Сургууль, цэцэрлэгийн элсэлт, бүртгэлтэй холбоотой авлигын асуудлыг 110 дугаарт хүлээн авна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.