Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад орно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө ашиглалтад орно

/2022.08.04/ “Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур”-ын төслийн шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон бусад албаны хүмүүс оролцлоо.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлт багц асуудлын хүрээнд хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт 5 зорилт, 13 арга хэмжээ, 22 хөгжлийн төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээрийн нэг нь “Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой байдлыг хангана” гэсэн зорилт тусгагдсан.

Төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны хооронд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 100.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, нийт 103 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлэх юм.

1 хүн, зогсож байгаа ба "рчим хучний CYJ тесел эхлэх: 2022 ээний XV ашиглалтад opo M эрчим хучний яам эрчим хучний сулжээнии хуримтлуур тесел 200 58.5 сая мвт.цаг квт/жил хучин чадлаар цахилгаан нэмэгдэнэ эрчим хучийг системд нилуул шав тавих ёслол 20 ачаалал оролцо байр тбэхс-ийн системийн оргил давтамж тээн улалтад) ачаалалд тохируулга оролцоно хучдэл тохируулга, оролцоно" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Төслийн хүрээнд “80 МВт-ын чадалтай, 200 MВт.цагийн багтаамжтай Эрчим хүчний хуримтлуурын байгууламжийн зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, эхний 2 жилийн ашиглалтын үйл ажиллагааг дэмжих“ ажлын гүйцэтгэгчийг Олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулж, БНХАУ-ын Jiangsu Zhongtian Technology Co.,Ltd (ZTT) ба Zhongtian Energy Storage Technology Co,.Ltd (ZEST) компаниудын хамтарсан Консорциумтай “Түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэй гэрээ”-г байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлж байна. Гэрээний дүн нь 80.9 сая ам.доллар ба Монгол улсын Засгийн газраас гаалийн болон НӨАТ-ыг чөлөөлөх байдлаар дэмжлэг үзүүлнэ.

Төслийн хүрээнд дэлхийд томд тооцогдохуйц 80 МВт суурилагдсан хүчин чадалтай, 200 МВт.цагийн багтаамж бүхий Литиум-Ион төрлийн батарей ашигласан хуримтлуурын байгууламжийг суурилуулж, 220/110/35 кВ-ын “Сонгино” дэд станцад холбосноор Монгол Улсын Төвийн бүсийн эрчим хүчний системийн тогтвортой найдвартай ажиллагааг дээшлүүлэх дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:

• Нэгдсэн сүлжээнд гарч болзошгүй огцом чадлын дутагдлыг нөхөж, давтамж тохируулга хийх,

• Оргил ачааллын нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэл чадлыг нийлүүлж, импортын эрчим хүчийг бууруулах;

• Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс нэгдсэн сүлжээнд нийлүүлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх боломжийг олгох;

• Мөн хүчдэлийн тохируулга хийх, Дулааны цахилгаан станцыг “тэг” зогсолтоос сэргээх цахилгаан эрчим хүчийг нийлүүлэх зэрэг туслах үйлчилгээг эрчим хүчний системд үзүүлнэ.

гадаа нарын зураг байж магад

Тус эрчим хүчний хуримтлуурын байгууламжийг барьж ашиглалтад оруулснаар Төвийн бүсийн эрчим хүчний системд жил бүр 58.5 сая кВт.цаг ногоон эрчим хүчийг нийлүүлэх ба Дулааны цахилгаан станцуудын цахилгаан ачааллыг бууруулж жил бүр шууд үр дүнгээр 46,8 мянган тонноор хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, 2030 он гэхэд жилд 842 мянган тонн хүлэмжийн хийн (CO2) ялгарлыг бууруулах боломжийг олгоно.

Энэхүү төслийн барилга угсралтын ажил 14 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд 2023 оны өвлийн оргил ачааллаас өмнө Төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон зэрэгцээ ажиллаж эхэлнэ.

Батарей хуримтлуурын технологи нь манай улсын хувьд шинэ технологи бөгөөд ХБНГУ-ын “RWE Technology International GmbH” зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Зөвлөх ажил үйлчилгээний хүрээнд техникийн зөвлөх үйлчилгээнээс гадна хуримтлуурын байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой дүрэм, журам, стратегийг боловсруулах салбарын боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх ажлууд хийгдэх ба ингэснээр төслийн ашиглалтын хугацаанд байгууламжийг эрсдэлгүй, үр ашигтай ажиллуулах, цаашид энэ төрлийн технологид хувийн хэвшил хөрөнгө оруулж, нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

Ашиглалтад хүлээн авснаас хойш төслийн гүйцэтгэгч нь 2 жилийн турш “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-тай хамтран ашиглалтыг хариуцан ажиллах ба энэ хугацаанд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн инженер техникийн ажилтнуудад ашиглалт засвар үйлчилгээний дадлага туршлага олгож, цаашид бие даан ажиллуулах боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Төслийн хэрэгжилтийн үед 120 түр ажлын байр, төсөл ашиглалтад орсны дараа 25 байнгын ажлын байр тус тус бий болно.

8 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно
Солонгосын соёл, аялал жуулчлалын өдрүүд болно
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.