Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 65 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 65 мянган тонн шахмал түлш нөөцлөөд байна

/2022.08.04/ Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аравдугаар сарын 1-нээс өмнө 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц бэлтгэх үүрэг өгсөн билээ. Үүний дагуу МУ-ын Шадар сайд С.Амарсайхан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар "Тавантолгой түлш" ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрийн ажлын явцтай танилцжээ.

Тус үйлдвэр өнөөдрийн байдлаар 65 мянган тонн түлш нөөцөлсөн байна.

Уг ажлын хүрээнд "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц. Даваацэрэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлтийн явцтай танилцуулж, зүүн бүсийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн сайжруулалт хийгдэж, хэвийн үйл ажиллагаанд орсон тухай мэдээллэв. Мөн өнгөрсөн долоо хоногоос эхлэн "Тавантолгой түлш" ХХК-ийн баруун, зүүн үйлдвэрүүд ажиллаж эхэлсэн бөгөөд өвөлжилтөд бэлтгэж байна гэв.

Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнийг хүлээн авч уулзлаа
Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнийг хүлээн авч уулзлаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.