Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнийг хүлээн авч уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнийг хүлээн авч уулзлаа

/2022.08.04/ ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагдсан “Астана-Алмата 2010” Азийн наадам болон Олон улсын тэшүүрийн холбоо /ОУТХ/-ны нэрэмжит 2011 оны өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа уран гулгалтын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчин Г.Марал-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.

Тэрээр Япон улсын Айчи мужийн Тоёота хотын Спортын шинжлэх ухааны сургуулийн магистрт суралцаж буй бөгөөд Степпе арена мөсөн талбайд 4-35 насны 50 гаруй хүнд 2 долоо хоногийн турш уран гулгалтын хичээл зааж, Япон улс руу буцахын өмнө МҮОХ-ны удирдлагатай уулзах хүсэлт гаргажээ.

Тамирчин Г.Марал-Эрдэнэ нь “Милан-Кортина 2026” өвлийн Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж буй бөгөөд Олимпын эрх олгох тэмцээн болон Challenger series тэмцээнүүдэд оролцоход дэмжлэг хүсэв.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “МҮОХ-ны зүгээс Олимпын спортын төрөл тэр дундаа уран гулгалтын төрлийг хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэхийн ялдамд Япон улсад хийх айлчлалын үеэр Япон улсын ҮОХ, Япон улсын тэшүүрийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэх болно” гэлээ.

Уран гулгалтын тамирчин Г. Марал-Эрдэнэ нь “Красноярск 2019” өвлийн универсиад болон ОУТХ-ны цомын тэмцээн, уран гулгалтын олон улсын тэмцээн, Финляндын трофи, Азийн уран гулгалтын нээлттэй тэмцээнүүдэд тус тус амжилттай оролцсон билээ.

Эх сурвалж: МҮОХ

ЭМЯ: Эмч нарын нийгмийн баталгааг сайжруулах боломж нэмэгдэж байна
ЭМЯ: Эмч нарын нийгмийн баталгааг сайжруулах боломж нэмэгдэж байна
 
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.