Өнгөрсөн 24 цагт коронавирусын 372 тохиолдол бүртгэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн 24 цагт коронавирусын 372 тохиолдол бүртгэгдлээ

/2022.08.04/: Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусын нийт 372 тохиолдол бүртгэгдлээ.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын 157 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 215 нь хөдөө орон нутагт бүртгэгджээ.

Коронавируст халдварын Омикрон хувилбарын ВА4, ВА5 хувилбар нь нийт халдварын 70-80 хувийг бүрдүүлж иргэдийн дунд хурдацтай тархаж байгаа тул иргэдийг амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар явахдаа хүн хоорондын зайгаа барихыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.Сүүлийн өдрүүдэд манай улсад

Ковидын BA5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна. 8 сарын сүүл 9 сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байна.

Ковидын BА5 хувилбарын тархалт нэмэгдэж байна
Ковидын BА5 хувилбарын тархалт нэмэгдэж байна
 
🔴ШУУД: ЕТГ- аас мэдээлэл хийж байна
🔴ШУУД: ЕТГ- аас мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.