Ковидын BА5 хувилбарын тархалт нэмэгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковидын BА5 хувилбарын тархалт нэмэгдэж байна

May be an image of 10 people, people standing and office

/2022.08.04/: Хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангаж байгаатай холбоотойгоор ЭМЯ, ХӨСҮТ-ийн тандалтын багийн судалгаа, нөхцөл байдлын үнэлгээтэй танилцлаа.

Сүүлийн өдрүүдэд манай улсад Ковидын BA5 вирус өргөн тархаж байна. Энэ хувилбарын нууц үеийн хугацаа 2.4 хоног байна. 8 сарын сүүл 9 сарын эхний үед халдварын тархалтын оргил үе таарна гэж тооцож байна. Тандалтын багийн судалгаагаар халдвар авсан иргэд

  • Гэр бүлийн орчноос
  • Ажлын байрнаас
  • Олон нийтийн газраас халдвар түгээмэл авсан байна. Хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр боловсролын байгууллагын орчноос халдвар авах эрсдэл нэмэгдэх хандлагтай байна гэлээMay be an image of text

Нийт өвчлөлийн 19,1 хувийг хүүхдүүд эзэлж байна. Халдвар авсан хүүхдүүдийг насны бүлгээр нь ангилж үзвэл

  • 27.2 хувь нь 0-4 нас
  • 44.6 хувь нь 5-11 нас
  • 19.7 хувь нь 12-15 нас
  • 8.4 хувь нь 16-17 нас байна. Өөрөөр хэлбэл дархлаажуулалтад хамрагдаагүй насны хүүхдүүдийн өвчлөл 70 гаруй хувьтай байгаа юм.No photo description available.

Манай улсын тухайд 8 дугаар сарын 1-нээс 5-11 настай хүүхдүүдээ дархлаажуулж эхлээд байна. Улсын хэмжээнд 5-11 насны 500 мянга орчим хүүхэд байдаг. 302 мянган хүн тун буюу 150 мянган хүүхдийг бүрэн тунд хамруулахаар Файзер вакциныг татан аваад байна. Тун хоорондын зай 30 хоног байна. Дархлааны тогтоц 90-ээс дээш хувьтай байгааг олон улс мэдээлж байна.

Эх сурвалж: БШУЯ

Халамжийн дараах 26 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна
Халамжийн дараах 26 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.