/2022.08.04/ Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд энэ сарын 2-ны өдөр зам тээврийн осол болж 2 иргэн хүнд бэртжээ.
Тэднийг Улаанбаатар хот руу автомашинаар тээвэрлэх боломжгүй тул нисдэг тэргээр тээвэрлэн эмнэлгийн байгууллагад хүргэх хүсэлтийг энэ сарын 3-ны өдрийн 13:45 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Тиймээс Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын МТ-1111 нисдэг тэрэг өчигдөр өдрийн 13:58 цагт Улаанбаатар хотоос хөөрч, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16:12 цагт газардаж, иргэн Н /35 настай, эрэгтэй/, П /33 настай, эрэгтэй/ нарыг Улаанбаатар хотод 19:15 цагт тээвэрлэн авчирч, эсэн мэнд хүлээлгэн өгсөн байна.