Афганистанд хүүхдийн эрхийн ноцтой зөрчлүүд гарч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Афганистанд хүүхдийн эрхийн ноцтой зөрчлүүд гарч байна

Legal weapons in the war on slavery and child abuse | Financial Times

/2021.08.17/: Афганистан улсад хүчирхийллийн улмаас 27 хүүхэд амиа алдаж, 136 хүүхэд шархаджээ

НҮБ-ын Хүүхдийн сан Афганист улсад хүүхдийн эсрэг ноцтой зөрчлүүд хурдацтай нэмэгдэж байгаад цочирдлоо.

Наймдугаар сарын 09-ний өдрийн байдлаар Кандагар мужид 20 хүүхэд амиа алдаж, 130 хүүхэд шархадсан, Хост мужид 2 хүүхэд нас барж, 3 хүүхэд шархадсан бол Пактия мужид 5 хүүхэд нас барж, 3 хүүхэд гэмтжээ.

Харгислал өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Энэ нь ердөө л тоо биш. Эдгээр үхэл, бие махбодийн зовлон зүдгүүр бүрийн ард хувь хүний эмгэнэл бий. Эдгээр хүүхдүүд бол аав ээжийн, ах дүүгийн, найз нөхөддөө маш үнэтэй, хүсэмжит хүүхдүүд юм. Дайтаж буй талууд олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн дагуу хүүхдийн эдлэх эрх болоод хамгаалалтыг үл тоомсорлож тэдний эрхийг зөрчсөөр байна.

Эдгээр харгислал нь Афганистан улсад хүүхдүүд ихэвчлэн хохирогч болдог хэрцгий хүчирхийлэл өргөн хүрээг хамарсан болохыг нотолж байна.

Энэхүү аймшигтай нөхцөл байдлын дээр НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдүүдийг зэвсэгт бүлэглэлүүд мөргөлдөөнд бай болгон оролцуулж байна гэсэн мэдээлэлд ихээхэн санаа зовж байна. Олон охид, хөвгүүд гэр бүлийнх нь болоод бусад хүмүүсийн эсрэг үйлдсэн харгис хэрцгий явдлыг хараад сэтгэлийн шархтай болон үлдэнэ.

Хүүхдүүд энэ зөрчилдөөнийг өөрсдийн хүүхэд насаараа төлөх ёсгүй. Афганистан улсад болж буй дайн байлдааны ажиллагаа бүрэн дууссан тохиолдолд хүүхдүүдийг хамгаалж чадна. Мөргөлдөөн дэгдэж байгаа цагт хүүхдүүдийн сайн сайхан амьдрах эрх нь зөрчигдөж, ирээдүйд нь аюул учирч, улс орныхоо ирээдүйд оруулах хувь нэмэр нь буурах болно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг оролцуулаад бүх хүүхдэд одоо хамгаалалт, амар амгалан хэрэгтэй байна. НҮБ-ын Хүүхдийн сан дайтаж буй талуудын дундын бүсэд ажиллаж байгаа хүмүүсийг хүүхдийн болоод олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Эх сурвалж: unicef.org

Иргэдэд утсаар хууль, эрхзүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
Иргэдэд утсаар хууль, эрхзүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.