Пелосиг Тайпэйд ирэхэд олон мянган дэмжигчид болон эсэргүүцэгчид угтаж авав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пелосиг Тайпэйд ирэхэд олон мянган дэмжигчид болон эсэргүүцэгчид угтаж авав

/2022.08.03/ АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд байрлаж буй "Grand Hyatt Taipei" зочид буудлын гадна түүний айлчлалыг дэмжиж байгаа болон эсэргүүцсэн олон мянган хүн цугларчээ.

Тайванийн дөрөв дэх том улс төрийн нам болох Шинэ Хүчний намын олон улсын асуудал эрхэлсэн захирал Жерри Лю, "Пелосигийн Тайваньд хийсэн айлчлал нь АНУ Тайванийг тууштай дэмжигч гэдгийг тодорхой харуулж байна гэж би бодож байна" гэжээ.

Гэсэн хэдий ч зарим жагсагчид Пелосиг хоёр улсын харилцааг улам хурцатгаж байна хэмээн буруутгаж, тус айлчлалыг улс төрийн бодлого явуулж байна гэж үзжээ.

Эх сурвалж: CNN

Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалыг Хойд Солонгос, Орос хоёр буруушааж байна
Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалыг Хойд Солонгос, Орос хоёр буруушааж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.