Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалыг Хойд Солонгос, Орос хоёр буруушааж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалыг Хойд Солонгос, Орос хоёр буруушааж байна

/2022.08.03/Хятадтай ойр харилцаатай улсууд болох Хойд Солонгос, Орос хоёр Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалыг буруушаалаа.

БНАСАУ-ын төрийн мэдээллийн агентлаг мэдэгдэл хийхдээ Хятадын засгийн газрыг дэмжиж буйгаа илэрхийлэн, "Тайванийн асуудал бол Хятадын дотоод хэрэгт хамаатай" гэжээ. Мөн "АНУ бусад орны дотоод хэрэгт увайгүйгээр хөндлөнгөөс оролцож, улс төр, цэргийн өдөөн хатгасан үйлдлүүд нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж байгаагийн үндсэн шалтгаан болсныг өнөөгийн нөхцөл байдал тодорхой харуулж байна" хэмээн мэдэгдэлд дурдсан байна.

Түүнчлэн ОХУ-ын ГХЯ-ны хийсэн мэдэгдэлд Тайванийн асуудал бол "цэвэр Хятадын дотоод хэрэг" бөгөөд "Америк ноёрхлоо тогтоох газар байхгүй" гэж АНУ-д анхааруулга өгсөн байна.

Эх сурвалж: CNN

Оршин суугчдын хүсэлт, осол аваарын судалгаанд үндэслэн нүхэн гарц байгуулж байна
Оршин суугчдын хүсэлт, осол аваарын судалгаанд үндэслэн нүхэн гарц байгуулж байна
 
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
НИТХ-ын дарга А.Баяр зам тээврийн ослын хэмжилт зэргийг дроноор шийдэх талаар БНСУ-ын компанитай санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.