Б.Батцэцэг: ОХУ-тай жил бүр хийдэг сургуулилт, дуусаад зэвсэг техникээ аваад гарна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Батцэцэг: ОХУ-тай жил бүр хийдэг сургуулилт, дуусаад зэвсэг техникээ аваад гарна

/2022.7.27/ Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэр танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Улаанбаатар хотын гудамжинд ОХУ-ын туг далбаа бүхий танкууд явж байгаа талаар сэтгүүлч тодрууллаа.

Сэтгүүлчийн асуултад ГХ-ны сайд Б.Батцэцэг:

-Бид батлан хамгаалахын салбарт олон улстай харилцаа холбоогоо хөгжүүлж байна. Саяхан бид АНУ-тай хамтарсан "Хаан куист" гээд цэргийн сургуулилт хийсэн. Энэ бол Сэлэнгэ гээд хээрийн цэргийн сургуулилт. Жил бүр зохион байгуулагддаг, төлөвлөгөөгөөр явагддаг сургуулилт. ОХУ-ын зүгээс хээрийн сургуулилтад өөрийн шаардлагатай зэсвэг техник, төхөөрөмжүүдийг авчирж, сургуулилт дуусахад буцаагаад аваад гардаг гэдэг хариултыг өглөө. Төлөвлөсөн ажлаа хоёр талдаа тохирсны дагуу хийж байгаа ажил.

Үерийн улмаас хаасан төмөр замыг нээлээ
Үерийн улмаас хаасан төмөр замыг нээлээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.