/2022.07.27/: Уурхайн ухлагийн хэт бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлийг илрүүлж үйл ажиллагааг зогсоолоо.
“Вайнд Майнд” ХХК нь Туул голд бохир усыг шууд цутгаж байсан тул ашигт малтмал олборлох үйл ажиллагааг зогсоолоо.
Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, зөвшөөрөл, гэрээний биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын их тохойрол” газарт ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байсан “Вайнд Майнд” ХХК нь зөвшөөрөлгүйгээр гадаргын усыг технологит ашиглаж, уурхайн ухлагийн хэт бохирдолтой усыг Туул голд шууд нийлүүлж байсан зөрчлийг илрүүлэн, нийлүүлсэн хэсгээс бохирдлын хэмжээг тогтоох зорилгоор шинжилгээнд дээж авч, ашигт малтмал олборлох үйл ажиллагааг 2022.07.26-ны өдрийн 20 цагт зогсоож шийдвэрлэлээ.
Эх сурвалж: БОАЖЯ