/2022.07.26/: Цахим орчинд “Бөөр худалдаж авна” гэх утга бүхий зар мэдээлэл нийтлэгдсэний дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулжээ.
Бичигдсэн мэдээллийн IP хаягийг шалгахад Нигер улсаас хандалт хийж байгаа нь тогтоогдсон бөгөөд “Wangiri” буюу олон улсын цахим луйврын үйлдэл байж болзошгүй байна.
Мөн дээрх бичигдсэн сэтгэгдэл нь монгол хэлний үг, өгүүлбэр зүйн дүрмийн алдаатай байх ба "Google-Translate” орчуулгын программ ашиглан бичсэн байх болзошгүйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Иймд иргэд цахим орчинд нийтлэгдэж буй луйврын шинжтэй, хууль бус зар мэдээлэлд итгэж түгээхгүй байх, дээрх хаягийн дагуу нэвтрэлт хийхгүй байхыг анхаарууллаа.