/2022.07.25/: Монгол Улсын Ерөнхий сайд энэ оны аравдугаар сарын 1-ний дотор 200 мянган тонн шахмал түлшний нөөц бэлтгэхийг үүрэг болгосон.
Энэхүү албан даалгавартай холбоотойгоор БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө нар өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа.
“Таван толгой түлш” ХХК нь баруун бүсийн үйлдвэртээ дөрвөн шугам ажиллуулж, одоогийн байдлаар нийт 60 мянган тонн түлш нөөцлөөд байгаа юм.