/2022.07.25/: Хятадын Нисгэгчтэй Сансрын Төслийн албанаас мэдээлснээр, 2022 оны долоодугаар сарын 24-ний 14 цаг 22 минутад “Вэньтянь” туршилтын бүхээгийг ачсан “Чанжэн-5 B” зөөгч пуужинг Хятад улсын Вэньчангийн хиймэл дагуул хөөргөх төвөөс амжилттай хөөргөжээ.
Энэ нь Хятад улсын Нисгэгчтэй Сансрын Төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи 24 дэх удаагийн нислэг юм.
“Вэньтянь” туршилтын хөлөг нь Хятадын сансрын станцын хоёрдахь шатны хөлөг бөгөөд шинжлэх ухааны зориулалтаар бүтээсэн анхдагч бүхээг, ажлын бүхээг, агаарын бүхээг болон нөөцийн бүхээг гэсэн хэсгүүдээс бүрдэж буй юм.
Эдгээр бүрдүүлэгч бүхээг нь сансрын нисэгч амьдрах бүхээгээсээ гарч, задгай сансарт шинжлэх ухааны туршилт хийхэд ашиглагдах аж.
Эх сурвалж: CCTV