/2022.07.20/: Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргаа болон нийслэлийн Налайх дүүргийн захиргаатай хамтран 2022 оны долоодугаар сарын 10-18 өдрүүдэд аялагчдын үүсгэсэн хог хаягдлыг 65 удаагийн тээвэрлэлтээр нийт 198 тонн хог зөөж цэвэрлэлээ.
Өнөөдрөөс тус цогцолборт газрын хэмжээнд сайн дурын ажилтнуудын хамтаар байгальд хаягдсан хог хаягдлыг түүж цэвэрлэх ажлыг Тэрэлжийн голын эрэг дагуух газруудаар эхлэж одоогоор 2.5 тонн хогыг түүж цэвэрлээд байна.
Эх сурвалж: БОАЖЯ