/2022.07.01/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2021 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон "Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.
Үүнтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Иргэдийн орлого, амьжиргааны түвшин бүр дэндлээ А.Ариунзаяа сайд аа. АХБ, Дэлхийн банкны судалгаанууд харлаа. Ядуурлын түвшин 30 хувь байсан чинь одоо хоёр хүн тутмын нэг нь ядуу байна гэсэн судалгаа гарсан байна. ҮСХ-ны мэдээллээр хамгийн багадаа 219 мянган хүн үнэ ханшийн өсөлтөд өртөхөд бэлэн болчихсон байна гэж байна. Тиймээс та ХНХ-ийн сайдынхаа хувьд Хөдөлмөр эрхлэх сангийн мөнгийг иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх, тогтмол орлоготой болоход зарцуулж онцгой анхаарч ажиллахгүй бол болохгүй болоод байна гэлээ.