Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдад зориулсан цогц сургалт боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдад зориулсан цогц сургалт боллоо

May be an image of 1 person, standing and indoor

/2022.06.30/: Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж ирсэн “Ээлтэй Ертөнц” төрийн бус байгууллага Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэмжлэгтэйгээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдад зориулсан цогц сургалтын төсөл”-ийг зохион байгуулж байна.

Сургалтыг 2022 оны тавдугаар сараас 12-р сар хүртэлх хугацаанд 72 байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй асран хамгаалагч, 72 хүүхэд нийт 144 хүнд үйлчилгээ үзүүлэхээр хэрэгжүүлж байна.

May be an image of 3 people, people sitting, people standing and indoor

Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдад зориулсан цогц сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран зохион байгууллаа.

Уг төсөл нь байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй асран хамгаалагчдыг хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх, багаар хамтран ажиллах, гарааны бизнес эхлүүлэх, хувь хүний сургалтыг хүүхдийн хөгжлийн сургалттай хамтатган хүргэж байгаагаараа онцлогтой юм.

Тодруулбал, энэ төсөл нь байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй эцэг эх, асран хамгаалагчдад өөрөө өөртөө ажлын байр бий болгож хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.

Эх сурвалж: ХНХЯ

Хенриетта Лакс гэж хэн бэ, түүний мөнхийн эсүүд
Хенриетта Лакс гэж хэн бэ, түүний мөнхийн эсүүд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.