Хенриетта Лакс гэж хэн бэ, түүний мөнхийн эсүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хенриетта Лакс гэж хэн бэ, түүний мөнхийн эсүүд

The new Oprah movie about Henrietta Lacks reopens a big scientific debate -  Vox

Африк гаралтай Америкийн тамхины фермер Хенриетта Лакс нь 5 хүүхдийн ээж байсан бөгөөд 31-хэн насандаа умайн хүзүүний хорт хавдраас болж нас барсан.

Хенриетта нь таалал төгсөхөөсөө өмнө эд эсээ үлдээсэн нь, анагаах ухааны салбарт хувьсгал хийж маш том дэвшилт авчирсан нь олон сая хүний амийг аврах суурь нь болсон юм.

Хенриетта Лаксийн өвчний түүх

1951 оны 1-р сарын 29-нд Хенриетта Лакс нь үтрээнээсээ цус алдсан зовиуртайгаар Жон Хопкинсийн эмнэлэгт хандсан байна. Тухайн үеийн алдартай эмэгтэйчүүдийн эмч болох Ховард Жонс үзлэг хийгээд умайн хүзүүнд нь маш том, хортой хавдар байгааг олж мэджээ. Тухайн үед умайн хүзүүний хавдрыг Радий 223 цацрагаар шарж эмчилдэг байсан бөгөөд Хенриетта ч мөн адил уг эмчилгээг хийлгэсэн юм.

Эмчилгээг эхлэхээс өмнө түүний биеэс эсийн дээж авч ойролцоо байрлах эд эсийн лабораторид ажилладаг доктор Жорж Гей рүү илгээжээ. Жорж Гей нь алдартай вирус болон хавдрын эмч, судлаач бөгөөд олон жилийн турш Жон Хопкинс эмнэлэгт умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсдөөс эсийн дээжийг нь авч өөрийн лабораторидоо тогтвортой эсийн шугамыг бий болгох найдлага тээн ажилладаг байв.

Өмнө нь хэзээ ч хүний биеэс тусдаа эс ургаж байгаагүй бөгөөд ингэж ургуулсан эсүүд хамгийн ихдээ хэдхэн хоноод л үхдэг байжээ. Хэрвээ амжилттай ургуулж чадвал үүний үр нөлөө, ашиг тус нь юугаар ч хэмжээлшгүй бөгөөд цоо шинэ судалгааны чиглэлийг нээх байлаа. Үүнийг нь ч Хенриетта Лаксын эс баталж чаджээ. Түүнийг нас барсны дараа ч түүний эс нь цаашид үргэлжлэн өсгөвөрт ургасаар байсан. Өөрөөр хэлбэл түүний эсүүд мөнхийн настай байв.

HeLa эсүүд

Beyond Just a Cells Unit - Rethinking Schools

Хенриетта Лаксын өсгөвөрт ургасан мөнхийн эсүүдийг түүний нэрний эхний хоёр үсэг болох HeLa гэж нэрлэсэн. Хэвийн эсийн шугамууд нь тодорхой тооны хуваагдсаны дараа устаж үгүй болдог бөгөөд үүнийг эсийн хөгшрөлт гэдэг. Харин HeLa эсүүдийн хувьд хэзээ ч хөгширч зогсолгүй үргэлжлүүлэн хуваагдсаар байдаг аж.

Мэдээж энэ нөхцөлд тодорхой хүчин зүйлүүд байсан. Хэвийн эсүүд 46 хромосомтой байдаг бол HeLa эсүүд 76-80 хромосомтой бөгөөд тус бүр нь HPV(хүний папиллома вирус)-с болж маш их тоогоор мутацилагдсан байдаг. HPV вирус нь өөрийн ДНХ-г хүний ДНХ-д хийж нийлүүлснээр мутацилагддаг байна. Ингэж мутацилагдсанаар эзэн биеийн эсийн нөхөн сэргээх механизмд саад болж, улмаар хавдрыг дарах мөн эсийн хэт өсөлтөд нөлөөлдөг байна.

Хэдийгээр HeLa эсүүд нь хавдрын эсүүд ч гэсэн бусад хавдрын эсүүдийг бодвол хамаагүй хурдан буюу 20-24 цагийн дотор хоёр дахин нэмэгддэг. Тэмбүү өвчнөөр мөн өвчилсөн байсан нь түүний дархлааг маш ихээр сулруулж ингэж хурдан ургахад нь нөлөөлсөн аж. Мөн үүнээс гадна түүний теломеразын фермент нь маш их идэвхтэй байжээ. Товчхондоо бол бидний эсүүд нь цаг хугацааны явцад хөгширдөг бол теломеразын ферментүүд нь хөгшрөлтын явцыг удаашруулдаг. Түүний теломеразын ферментүүд нь маш идэвхтэй учир HeLa эсүүд нь хэзээ ч хөгширч үхдэггүй буюу түүний эсүүдийг мөнхийн настай гэж хэлж болохоор юм.

HeLa эсүүдийн ач холбогдол

Мөнх настай гэж хэлж болмоор энэ шинж чанар нь эрдэмтдэд судалгаа шинжилгээ хийх маш том боломж, шинэ гарцыг авчирсан. Удаан хугацааны туршид лабораторид ургуулсан хүний эсийн цорын ганц шугам байсан юм.

Өнөөдрийг хүртэл эдгээр гайхалтай эсүүдийг хүн дээр туршилт хийлгүйгээр хорт бодис, эм, гормон, вирусын хорт хавдрын эсийн өсөлтөд үзүүлэх нөлөөг судлахад ашигласан юм. Мөн цацраг туяа болон хортой бодисын нөлөөг шалгах, хүний геномыг судлах, вирус хэрхэн ажилладаг талаар илүү ихийг мэдэхэд ашигласан бөгөөд полиомиелит болон COVID-19 вакциныг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.

Одоо үед илүү олон хүний эсийн шугамууд бий болсон болохоор эрдэмтэд судлаачдад судалгаа туршилтын олон боломж бий болсон. Гэсэн хэдий ч маш сайн судлагдсан бөгөөд илүү сайн мэддэгээрээ олон судлаачид HeLa эсүүдийг ашиглахыг илүүд үздэг хэвээр байна.

More than a cell: the legacy of Henrietta Lacks | Research | University of  Bristol

Гэхдээ HeLa эсүүдийг тарьж ургуулах нь эхэн үедээ ёс зүйн асуудлыг хөндөж байв. Яагаад гэвэл Хенриетта Лаксын зөвшөөрөлгүйгээр түүнийг нас барсны дараа эсүүдийг нь ургуулсан бөгөөд удаан хугацааны туршид гэр бүлийнхэн нь ийм эс байдаг талаар огт мэдээгүй байжээ.

Ямартай ч ийм явдал ахин гаргахгүйн тулд салбар шинжлэх ухаан нь чармайн ажиллаж, сэтгүүл зүйн салбараас ч мөн идэвхтэй эрэн сурвалжилсны дүнд зарим зүйлс нээлттэй болсон. Мөн түүний амьдрал болон анагаахын шинжлэх ухааны салбарт оруулсан хувь нэмрийн тухай “The Immortal Life Of Henrietta Lacks” нэртэй ном болон кино олон нийтийн хүртээл болжээ. HeLa эсийг өсгөвөрлөсөн нь орчин цагийн шинжлэх ухааны томоохон нээлтүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Одоог хүртэл эдгээр эсүүдийг ашиглан судалсаар, хязгаар нь үл мэдэх олон нээлтийг бидэнд авчирсаар л байна.

“Naadam night-2022” арга хэмжээний билет худалдаанд гарлаа
“Naadam night-2022” арга хэмжээний билет худалдаанд гарлаа
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.