В.Путинд “Та нар ялахгүй юм байна“ гэж Испанийн Ерөнхий сайд хэлэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путинд “Та нар ялахгүй юм байна“ гэж Испанийн Ерөнхий сайд хэлэв

Фото эх сурвалж: France24

/2022.6.30/ НАТО-ийн дээд хэмжээний уулзалт үргэлжилж байна. Уулзалтын гол сэдэв мэдээж Орос-Украины асуудал.

Уулзалтын үеэр Испанийн Ерөнхий сайд Педро Санчез ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан "Та нар ялахгүй юм байна" хэмээжээ.

Дээд хэмжээний уулзалтын хоёр дах өдөр буюу лхагва гарагт Германы канцеллор Олаф Шольц хүрэлцэн очлоо. Тэрээр сурвалжлагч нарт ярилцлага өгөх үеэрээ "Энэ уулзалтад олон улс орны удирдагчид хүрэлцэн ирсэн нь сайшаалтай. Одоо эдгээр улсууд аль болох хурдан Украинд шаардлагатай байгаа хүмүүнлэгийн болон санхүүгийн туслалцааг үзүүлэх хэрэгтэй байна. Мөн зэвсгийн хангалтыг нийлүүлэх шаардлагатай" гэжээ.

ОХУ-д улсад аваад буй холбоотнуудын хориг арга хэмжээний улмаас Оросын Төв банк болон элитүүдийнх нь нийт 330 тэрбум долларыг царцаагаад байгаа талаар мөн уулзалтын үеэр мэдэгдлээ. Үүнд оросын тэрбумтнууд, олигархиудын 30 тэрбум доллар, Төв банкных нь эзэмшиж байсан 300 тэрбум доллар багтаж байгаа аж.

Эх сурвалж: France24

Зеленський: Украиныг хамгаалахад сард 5 тэрбум доллар шаардлагатай
Зеленський: Украиныг хамгаалахад сард 5 тэрбум доллар шаардлагатай
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.