/2022.6.30/ Сүүлийн үед болж буй үйл явдлуудаас чухлыг нь тоймлов.
ГОЛ СЭДЭВ
Монгол Улсын Их хурал завсарлаж гишүүд тойрогтоо ажиллалаа. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр иргэдээс санал авах ажиллагаа өндөрлөж энэ долоо хоногт мэдээллээ нэгтгэх ажил эхэлж байна.
Үндсэн хуулийн өөрчлөлтийг төсөөлж байсан шиг хурдан хугацаанд шийдвэрлэж чадахгүй. УИХ дах МАН - ын бүлэг энэ асуудал дээр нэгдмэл байр сууринд хүрээгүй зөвшилцөлд нилээд ЦАГ АЛДАЖ магадгүйг зарим үйл явдлууд баталж байна.
- Хөдөө орон нутагт ажилласан гишүүдийн хэвлэлүүдэд илэрхийлж байгаа байр сууриуд нэгдмэл биш
- Нөлөө бүхий хуульч гишүүдийн идэвх чармайлт,дуу хоолой, сул
- Үндсэн хууль батлалцсан нөлөө бүхий эрхмүүдийн эсэргүүцэл зарим Их хурлын гишүүдийн эсэргүүцэл ил тод байна.
- Намын бүлгийн хуралдаан энэ асуудлаар өнгөрсөн Даваа гариг гэхэд нэгдсэн нэг байр сууринд хүрээгүй байсан бөгөөд уламжлалт мэдээллээ хийсэнгүй.
Намын удирдлагууд нам дотроо дэмжлэг хэр хурдан авч чадахаас энэ удаагийн өөрчлөлтийн хувь заяа шийдэгдэнэ.
ОНЦЛОХ ШИЙДВЭР
Сонгуулийг ямар системээр явуулах нь УИХ - ын бүрэн эрх мэдлийн асуудал болохыг тодотгож өгсөн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргалаа.
Хүн намын манлайлан хийсэн ажил үр дүнгээ өгч тэд энэ удаагийн улс төрийн акцынхаа ард гарсан гэж дүгнэж болохоор байна. Гэвч ингэлээ гээд Үндсэн Хуулийн өөрчлөлтийг хийхгүй гэсэн үг огт биш гэж тус намын дарга Х.Доржханд мэдэгдлээ.
БУСАД
*Азийн Хөгжлийн банкнаас Монгол Улсад 655 сая ам долларын зээлийг 2022-2023 онд олгохоор болсныг Төсвийн байнгын хороо зөвшөөрөөд байна.
*Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлууд эрчимжиж, олон нийтээс талархал хүлээж байна. Иргэдэд зориулсан хэд хэдэн ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН байгуулах мэдэгдэл нь олон нийтийн дунд эерэг хүлээлттэй байна.
*Сангийн сайд Монгол Улсын өр 33.8 тэрбум ам долларт хүрснийг зарлалаа.
*Монголын хөрөнгийн бирж тэргүүтэй төрийн өмчит 25 аж ахуйн нэгжүүдийн 34 хувийг энэ онд багтаан олон нийтийн болгох шийдвэр гарлаа.
СОШИАЛ ТРЭНД
- Сошиалаар дараах сэдвүүд трэнд болж байна. Үүнд:
- Баяр наадмын эргэн тойрон,
- Элсэлтийн ерөнхий шалгалт,
- Казак хүүхдүүдийн монгол хэл,
- Говь компанийн сурталчилгаа,
- Чэжүд үлдсэн 23 иргэн,
- Дарханы зам