Хөвсгөлд хийгдэж буй автозамын ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөлд хийгдэж буй автозамын ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдлээ

May be an image of 3 people, people sitting, people standing and indoor

/2022.06.29/: БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт баригдаж буй Хатгал-Жанхай-Тойлогт, Хатгал-Хүзүүвчийн шил-Ашихай чиглэлийн нийт 37.9 км авто зам, авто зогсоолын бүтээн байгуулалтын ажлын талаар төсөл хэрэгжүүлэх нэгж, авто замын хяналтын баг болон гүйцэтгэгч байгууллагын төлөөллүүдтэй уулзлаа.

Энэ сарын 25-ны өдөр салбарын сайд Б.Бт-Эрдэнэ зам барилгын ажилтай газар дээр нь танилцаж, гүйцэтгэгч байгууллагад бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсний дагуу зам барилгын гүйцэтгэгч “Бээжин Юни Констракшн Монголиа” ХХК-ийн зүгээс ажлын шинэчилсэн төлөвлөгөөг танилцуулсан юм.

May be an image of 2 people and people sitting

Тодруулбал, гүйцэтгэгч нь Хатгал-Жанхай-Тойлогт чиглэлийн нийт 32.4км авто замыг гурван хэсэгт хуваан ажиллах бөгөөд үүнээс нэгдүгээр хэсэг болох эхлэлийн 2 км авто замын далангийн ажлыг дуусгаад байна.

Тус замын хоёрдугаар хэсэг болох Жанхайн даваанаас хойш Тойлогт чиглэлд болон гуравдугаар хэсэг болох Тойлогтоос Жанхайн давааны чиглэлд зам барилгын ажлыг ирэх сарын 5-ны дотор эхлүүлэхээр бэлтгэл ажил ханган ажиллаж байна.

Ингэснээр тус 30.4 км авто замын замын төгсгөлийн 11 км зам буюу жуулчны баазууд ихээр үйл ажиллагаа явуулдаг, нуурын эрэгтэй хамгийн ойр орших замын хучилтыг энэ жилдээ бүрэн дуусгаж, ашиглалтад өгөх боломжтой болох бөгөөд төдий чинээ нуурыг усыг бохирдуулагч тоос тоосонцрын хэмжээг бууруулж, аялагч жуулчдын тав тухай аялах орчин нөхцөлийг сайжруулах юм.

Наадмын тасалбарыг цахимаар захиалах ЗААВАР
Наадмын тасалбарыг цахимаар захиалах ЗААВАР
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.