Х.Алтай: Хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг олон нийтийн хяналтад оруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Алтай: Хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг олон нийтийн хяналтад оруулна

/2022.06.29/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай:

-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төрийн өмчит компаниудыг олон нийтийнх болгохоор зорьж байгаа. Үүний дагуу 25 төрийн өмчит компанийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Үүн дотроо Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг олон нийтийн хяналтад оруулах асуудлыг шийдвэрлэлээ. Сүүлийн жилүүдэд Монголын хөрөнгийн биржүүд хөгжиж байгаа. Тухайлбал 2021 онд хөрөнгийн зах зээлийн өсөлт дэлхийд тэргүүлсэн.

Мөн банкны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингэснээр Монголын томоохон ААН-үүд болох арилжааны банккууд ирэх жилийн зургаадугаар сарын 30-наас өмнө нээлттэй хяналтад орох шийдвэр гарсан. Энэхүү процесс хөрөнгийн биржээр дамжина" гэлээ.

Баян-Өлгий ЭЕШ-ын оноогоор бүх хичээлд СҮҮЛ МУШГИЖЭЭ
Баян-Өлгий ЭЕШ-ын оноогоор бүх хичээлд СҮҮЛ МУШГИЖЭЭ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.