Ноцтой зам тээврийн осол гарч 2 хүн эндлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ноцтой зам тээврийн осол гарч 2 хүн эндлээ

May be an image of 1 person, car and outdoors

/2022.06.29/: Дөнгөж өчигдөрхөн зам тээврийн ослоор 2 хүн амиа алдсан харамсалтай хэргийг мэдээлж байсан ч дахин аймшигтай зам тээврийн осол гарчээ.

Тодруулбал:

Энэ оны зургаадугаар сарын 28-ны үүрээр 05 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Аргалант сумын нутагт ноцтой зам тээврийн осол гарчээ.

Өвөрхангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан Toyota Land 200 маркийн автомашин Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн чиглэлд явсан Toyota Prius маркийн автомашин мөргөлдсөн зам тээврийн осол гарч Toyota Prius маркийн автомашинд зорчиж явсан зорчигч Х /32 настай эмэгтэй/, И/3 настай эрэгтэй/ нар нь ГССҮТ-д хүргэгдэх үед нас барж, 2 зорчигч /12 настай эрэгтэй, 20 настай эмэгтэй/ гэмтсэн харамсалтай зам тээврийн осол бүртгэгдэж шалгалтын ажиллагаа явагдаж байна.

Хурдалсан, нойрмоглосон, согтуу, бүрэн бус, гэрлээ шилжүүлдэггүй анхаарал нь сарнисан гээд олон олон асуудал дагуулсан замд бид хөдөлгөөнд оролцож байна гэдгийг анхаарч үйлдэл бүр ээ ХЯНАЖ хөдөлгөөнд оролцоно уу.

May be an image of 2 people and outdoors

May be an image of outdoors

Эх сурвалж: ТЦА

ЭЕШ2022: Математик, Монгол хэл хичээлүүдийн ДҮНГИЙН ХАРЬЦУУЛАЛТ
ЭЕШ2022: Математик, Монгол хэл хичээлүүдийн ДҮНГИЙН ХАРЬЦУУЛАЛТ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.