Барилгын туслахын ажил хийж байсан 2 эрэгтэй нурангид дарагдан амь насаа алджээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Барилгын туслахын ажил хийж байсан 2 эрэгтэй нурангид дарагдан амь насаа алджээ

/2022.06.27/ Цагдаагийн байгууллагад энэ сарын 26-ны өдрийн 12:04 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Шороо нурж хүн дарагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад хувиараа барилгын туслахын ажил хийж байсан Архангай аймгийн харьяат 24 настай, эрэгтэй “Д”, Хөвсгөл аймгийн харьяат 17 настай, эрэгтэй “Э” нар нь барилгын суурийн ухсан нүхэнд байх блокон хананы нурангид дарагдан нас барсан байжээ. Тус хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэв.

Э.Эрдэнэбат: Амиа алдсан залуусын хэрэгт  барилгын компанийн эзэд хариуцлага хүлээх ёстой
Э.Эрдэнэбат: Амиа алдсан залуусын хэрэгт барилгын компанийн эзэд хариуцлага хүлээх ёстой
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.