ОХУ интернэт сүлжээнээс тусгаарлагдах талаар мэдэгдэл хийжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ интернэт сүлжээнээс тусгаарлагдах талаар мэдэгдэл хийжээ

Kremlin aims to unplug Russian internet from World Wide Web | Europe | News  and current affairs from around the continent | DW | 12.02.2019

/2022.06.27/: Украинд хийж байгаа дайн болоод дотоодын зөрчилдөөний нөхцөл байдлаас болоод Оросын эрх баригчид тус улсыг дэлхий нийтийн интернэт сүлжээнээс тусгаарлах шаардлага үүсч болзошгүй байгаар талаар ярилцаж байна.

Гэхдээ тэдний хөгжүүлсэн систем үнэхээр дэлхий нийтийн сүлжээнээс бүхэл бүтэн улс орныг тусгаарлаж чадах эсэх нь сонирхолтой асуудал юм.

ST PETERSBURG, RUSSIA - 2021/06/03: Maria Zakharova, Director of the Department of Information and the Press, Ministry of Foreign Affairs of the Russian Federation seen during the St. Petersburg International Economic Forum, Business programme on "Maintaining a Single Digital Landscape in the Face of a Struggle for Digital Sovereignty"

“Төр энэ салбарыг бүрэн хянах ёстой. Гэхдээ үүнийг ямар нэг хориглолт, тоталитар хяналт гэдэг талаас нь биш үндэсний эрх ашигийн өнцгөөс харах ёстой” гэж ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова өнгөрсөн пүрэв гарагт төрийн мэдлийн ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

Оросыг интернэтээс тусгаарлах тухай олон жилийн яригдаж, хөгжүүлэлт хийгдсээр байгаа ч цахим ертөнцөд холбогдох “гол залгуур” нь манай эх оронд биш, алс хол байгаа учир бид бүрэн хянах боломжгүй байна гэсэн Захаровагийн яриаг Оросын сенатор Алексей Пушков өлгөн авч, “Интернэт орчин болон цахим тусгаар тогтнолын асуудал дээр бид тохиолдож болзошгүй муу бүхэнд бэлтгэлтэй байх ёстой. Орос улсыг дэлхийн цахим сүлжээнээс тусгаарлах тухай асуудал үүсэхэд надад лав татгалзах зүйлгүй” хэмээсэн байна.

Украин руу халдан довтолсноосоо хойш Оросын улс барууны олон нийтийн сүлжээний компаниудыг хаан боогдуулах алхмууд хийж ирэв. Гэвч гадны хэвлэл мэдээллээс илүүтэй дотоод дахь эсэргүүцлийг нухчин дарахад Кремль илүү их хүчин зүтгэл гаргаж, бие даасан, хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагуудыг ажиллах нөхцөлгүй болгосоор байна. Оросын төрийн мэдлийн телевизүүд зогсоо зайгүй Кремлийн явуулж буй дайныг дэмжсэн, сурталчилсан нэвтрүүлгүүд цацаж, зурагтаас өөр мэдээллийн эх үүсвэргүй ахимаг насныхан үүнд нь бүрэн автаж байх зуур залуус VPN зэрэг хэрэгсэл ашиглан, хилийн чанадаас мэдээ мэдээлэл авсаар байгаа юм.

Putin Is Considering Unplugging the Internet in Russia During Protests or  War

Оросын эрх баригчид дэлхий нийтээс тусгаарлагдсан, хаалттай Орос интернэтийн талаар арваад жилийн өмнөөс ярьж эхэлсэн билээ. Тухайлбал, 2016 онд Оросын зэвсэгт хүчин Closed Data Transfer Segment буюу Хаалттай мэдээлэл дамжуулалтын сегмент нэртэй төсөл дээр ажиллаж эхэлсэн бөгөөд энэ нь батлан хамгаалах салбарынхныг хооронд нь холбосон том хэмжээний дотоод сүлжээ юм.

Мэргэжилтнүүд энэхүү хаалттай системийг өргөтгөж чадвал ОХУ-ыг нэг л өдөр бүрэн хамарч чадахуйц, хаалттай томоохон сүлжээ болно гэж үздэг ажээ. Мөн үүнтэй зэрэгцэн эрх баригчид Оросын иргэдийн аливаа хэлбэрийн мэдээллийг авч ашиглаж байгаа компани тухайн мэдээллээ зөвхөн Оросын нутаг дэвсгэр дээрх серверт хадгалж, цагдаа, прокурор зэрэг хууль хяналтын байгууллага хандаж ашиглахад үргэлж нээлттэй байлгах агуулга бүхий хууль баталжээ. Мөн 2019 онд ОХУ руу орж байгаа болон гарч байгаа интернэтийн урсгалыг зөвхөн Оросын мэдлийн серверүүдээр дамжуулахыг хуульчилсанд хүний эрхийн идэвхитнүүд ихэд эгдүүцсэн юм. Түүгээр ч зогсохгүй Кремлийн эрх баригчид Internet Corporation for Assigned Names and Numbers-тай адил өөрийн гэсэн домэйн нэрийн шинэ систем хөгжүүлж, тухайн сайтуудын урсгалыг өөр тийш нь дахин чиглүүлэх боломжтой болсон.

2019 онд Оросын засгийн газар улс орноо интернэтээс тусгаарлах туршилтыг хязгаарлагдмал хүрээнд хийж үзсэн бөгөөд туршилтын үр дүнгийн талаар мэдээлэл хомс байгаа ч эрх баригчид уг туршилтыг амжилттай явагдсан гэж дүгнэжээ.

Ukraine Pushes to Unplug Russia from the Internet - Rolling Stone

Харин барууны мэргэжилтнүүд, тухайлбал, АНУ-ын Үндэсний Аюулгүй байдлын агентлаг NSA-ийн захирал, генерал Пол Накасоун Орос улс өөрийгөө дэлхий нийтийн сүлжээнээс бүрэн тусгаарлаж чадна гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. 2019 оны мэдээллийн аюулгүй байдлын RSA чуулган дээр тэрээр “Тэдний оролдож буй зүйлийн талаар бид мэдээлэлтэй байгаа ч Оросыг интернэтээс бүрэн өөрийгөө тусгаарлаж чадна гэдэгт бид эргэлзэж байна” гэжээ.

Орос улс мэдээж хэрэг өнөөг хүртэл интернэтээс өөрийгөө тусгаарлаагүй байгаад бөгөөд барууны технологийн компаниуд тус улсыг сүүлийн үед эрчимтэй орхин гарч байгаагаас үзвэл тус улсын сүлжээний аюулгүй байдал, найдвартай ажиллагаа нь хэврэг болсон байхыг үгүйсгэхгүй юм.

“Гадаадын технологийн хараат байдал, гадаад орчны хамаарал зэрэг санаа зовоосон асуудлууд нь Оросын хувьд бүр ч их эмзэг цэгүүд болсон тул тэд гадны технологи, шийдлүүдийг аль болох дотоодын нөөц бололцоогоор орлуулахыг хичээж байгаа болов уу. Гэхдээ тэд Хятад, Энэтхэг зэрэг улсуудаас IT салбартаа шийдэл нэвтрүүлэх бодолтой байгаа болохоор өөрийгөө тийм ч амархан гадаад ертөнцөөс тусгаарлахгүй байх” гэж New American Security төвийн ахлах шинжээч, CNA корпорацийн зөвлөх Сэмьюэл Бендэтт мөн цохон тэмдэглэжээ.

Эх сурвалж: defenseone

“Рио Тинто Монгол“ ХХК БОАЖЯ-тай цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллана
“Рио Тинто Монгол“ ХХК БОАЖЯ-тай цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.